SAT бол дэлхийн шилдэг их сургуулиудад элсэхэд хамгийн чухал шалгууруудын нэг. Энэ шалгалт нь таны математикийн суурь мэдлэг, унших, бичих чадварыг үнэлэхээс гадна, олон улсын хэмжээнд таны академик бэлтгэлийн түвшинг харуулдаг. Бид энэхүү хичээлээр SAT-ийн мөн чанар, зорилго, бүтэц, ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, таныг шалгалтдаа илүү үр дүнтэй бэлдэхэд чиглүүлнэ.