Баербол Еербол
Duke Kunshan University-д Материал судлал болон Химийн чиглэлээр суралцдаг. SAT шалгалтад 1520 оноо авч, IELTS, Duolingo, SAT English зааж байсан туршлагатай.
Ном
SAT Уншлагын Хэсгийг Эзэмших ньЭнэхүү хичээлээр бид SAT-ийн уншлагын хэсгийн бүтэц, агуулга, асуултын төрөл, шийдвэрлэх арга барил-ыг нарийн судална. Та жишиг асуултууд дээр ажиллаж, оноогоо үр дүнтэйгээр өсгөх арга барилд суралцах болно.
Хичээлийн Агуулга
Бүтэц ба агуулга: SAT-ийн уншлагын хэсгийн бүтэц, агуулгын төрөл, асуултын төрлүүд.
Шалгалтын стратеги: Асуултуудыг бодох, цаг хэмнэх болон алдаа гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд.
Монгол сурагчдад зориулсан зөвлөгөө: Жишиг тест ашиглан уншлагын хурд, ойлголтоо сайжруулах аргууд.
Ашиглах Сурвалжууд:
Multintel Education SAT Official шалгалттай адил шалгалтын сан
SAT Panda 2000 гаруй асуултын сан 50 mock тестийн цуглуулаг
The Princeton Review SAT Official шалгалттай хамгийн адил
Varsity Tutors SAT-ийн Reading & Writing хэсэгт бэлдэх дасгалууд.
Magoosh SAT-ийн Reading & Writing хэсэгт зориулсан зөвлөгөөнүүд.
College Board – Official Study Guide SAT-д бэлтгэх албан ёсны гарын авлага.
College Board SAT математикийн хэсгийн тухай албан ёсны мэдээлэл болон гарын авлага.
Khan Academy SAT математикт үнэгүй бэлдэх хичээлүүд болон дасгалууд.
The College Panda SAT-ийн Reading & Writing хэсэгт бэлдэх ном болон зөвлөмжүүд.
Энэхүү даалгавар нь таныг SAT Reading & Writing (R&W) хэсгийн бүтэц, асуултын төрлүүдтэй бие даан танилцаж, өөрийн суурь мэдлэг болон сул талуудыг тодорхойлоход чиглэж байна. Энэхүү даалгаврыг гүйцэтгэснээр та дараагийн хичээлдээ илүү бэлтгэлтэй орох болно.
Үе шат 1: SAT-ийн R&W-ийн форматыг ойлгох
Даалгавраа эхлүүлэхийн өмнө SAT-ийн Reading & Writing хэсэг нь Digital SAT-д хэрхэн бүтэцтэй болохыг эргэн санаарай. Энэ хэсэг нь хоёр модуль буюу хэсгээс бүрдэх бөгөөд эхний модулийн гүйцэтгэлээс хамаарч хоёр дахь модулийн асуултын хүндрэл өөрчлөгддөг. Дадлагын шалгалтаа өгөхдөө энэхүү онцлогийг анхаарна уу.
Үе шат 2: Дадлагын шалгалт өгөх
Та College Board-ийн Practice Test 10-ыг (эсвэл таны багшийн санал болгосон өөр шалгалтыг) бие даан, цаг барин, хугацаанд нь хийнэ.
Зорилго: Энэ шалгалт нь таны оноог хэмжих бус, харин шалгалтын форматыг мэдэрч, өөрийн сул болон давуу талыг тодорхойлох зорилготой юм.
Хугацаа:
Reading & Writing Module 1: 32 минут
Reading & Writing Module 2: 32 минут
Хэрэгсэл: Шалгалтаа өгөхдөө цаг барихаа мартуузай. Хэрэв та цахим төхөөрөмж ашиглаж байгаа бол цаг тохируулах програм ашиглаж болно.
Үе шат 3: Үр дүнд дүн шинжилгээ хийх
Шалгалтаа дуусгаад дараах алхмуудыг дагана уу.
Хариултаа шалгах: Шалгалтын хариултын түлхүүрийг ашиглан алдаатай болон зөв хариултуудаа тодорхойлно.
Алдаагаа шинжлэх: Ямар төрлийн асуултуудад (жишээ нь, үндсэн санаа, үгсийн утга, дүрмийн дүрэм) хамгийн их алдаа гаргасан тухайгаа тэмдэглэл хөтөлнө үү.
Хугацаагаа үнэлэх: Асуултуудыг шийдвэрлэхэд хэр их цаг зарцуулснаа эргэж хараарай. Цагт багтах эсвэл илүүдэл цаг гаргасан эсэхээ тэмдэглэж, цагийн менежментээ хэрхэн сайжруулах талаар бодож үзээрэй.
Дараагийн хичээлд бэлтгэх: Таны дээрх дүн шинжилгээ нь дараагийн гүнзгийрүүлсэн хичээлүүдээр аль сэдэвт илүү төвлөрөх ёстойг тодорхойлоход тань тусална. Таны тэмдэглэл бол таны суралцах төлөвлөгөөний эхлэл юм.