SAT Уншлагын жишиг шалгалт + Мөнхзулын амжилтын нууц

HUR. Ed

Анхны Алхам Баг

Мөнхзул Гилбок

UC Berkeley-д Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд SAT шалгалтад 1570 оноо авсан.

Ном

New SAT Reading (IES Test Prep)

SAT Writing: The Blueprint

Тайлбар:

New SAT Reading (IES Test Prep)

SAT Writing: The Blueprint

Тайлбар:

Мөнхзул багшийн зөвөлгөө:

SAT Reading & Writing хэсэг бол гадаад сурагчдад хамгийн их тэвчээр шаарддаг, удаан хугацаанд ахидаг сорилтуудын нэг. Тиймээс өдөр бүр бага багаар ч гэсэн тогтмол давтаж, 2–3 цагийг тогтвортой гаргаж бэлдэх нь хамгийн зөв арга. R&W дээр амжилт гаргах түлхүүр бол үгийн сангаа тогтмол өргөжүүлэх. Энэ бүхнийг дэмнэх номыг би өөр хичээлтэй цуг хавсаргасан тул та татаж аваад өдөр тутмын хэрэглээ болгоорой. Мэдэхгүй үг бүрээ шууд цээжлэхээс илүү өгүүлбэрийн утга, хэрэглээнээс нь тааварлаж сурах нь илүү үр дүнтэй. Өдөр бүр англи хэл дээр дуртай сэдэв, хичээл эсвэл уран зохиол уншиж, тархиа аажмаар дасгаарай. Хэзээ ч “хэдхэн хоногийн дотор оноогоо өсгөчихнө” гэж эндүүрч болохгүй. SAT бол 100% таны хичээл зүтгэл, тогтмол дадал дээр суурилдаг шалгалт юм.


SAT Reading дээр дотруулж унших ёстой түлхүүр үгс
  1. Contrast Signal words

    SAT Reading дээр хурдан уншиж асуултаа зөв ойлгох нь маш чухал. Гэвч ихэнх сурагчид гол санаа эсвэл эсрэгцлийг тодруулах дохио үгсийг анзааралгүй, зүгээр л “хурдан уншиж” дуусгах алдаа гаргадаг. Тиймээс уншиж байхдаа доорх шиг эсрэгцлийг илэрхийлдэг түлхүүр үгс гарч ирвэл, заавал дараах өгүүлбэр болон түүнтэй холбогдох хэсгийг анхаарч уншаарай. Энэ дадлыг хийснээр та уншлагын асуултад илүү хурдан, зөв хариулах чадвартай болно.


Contrast signal words (эсрэгцлийг илтгэгч үгс)

Утга

But

Гэхдээ, Харин

However

Гэсэн хэдий ч, Гэсэн ч

Yet

Гэсэн ч, Гэвч

Although

Хэдийгээр

Though

Гэсэн ч, Хэдий тийм боловч

Even though

Хэдийгээр тэгсэн ч

While

Тэгж байхдаа, Харин (эсрэгцэл илэрхийлэх үед)

Whereas

Харин, Тэгэхэд

Instead

Харин оронд нь

Despite

Үл харгалзан, Хэдий ч

Nevertheless

Гэсэн хэдий ч

Nonetheless

Гэсэн хэдий ч, Гэсэн ч гэсэн

Still

Гэсэн ч, Хэдий тийм боловч

Conversely

Эсрэгээрээ

Rather

Харин


Phrases that signal contrast (эсрэгцлийг илтгэгч нийлбэр үгс)

Утга

On the other hand

Нөгөө талаасаа

In contrast

Харин эсрэгээрээ, эсрэгцүүлбэл

By contrast

Эсрэгцүүлбэл, харин харьцуулахад

On the contrary

Эсрэгээр нь, харин ч

Even so

Гэсэн ч, тэгсэн ч гэсэн

At the same time

Үүний зэрэгцээ, нөгөөтэйгүүр

For all that

Гэсэн хэдий ч, тэгсэн ч гэсэн

Despite this

Үүгийг үл харгалзан

In spite of

Үл харгалзан, хэдий ч


  1. Cause and Effect words

    SAT-ийн Reading болон Writing дээр “Cause & Effect” буюу шалтгаан ба үр дагавар холбоосууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг логикийн дохио үгсийн нэг. Эдгээр нь зөвхөн өгүүлбэрийг ойлгоход туслахаас гадна, танд асуултын зөв хариултыг олоход шууд түлхүүр болж өгдөг. Жишээлбэл, SAT дээр ихэвчлэн “энэ хэсгээс ямар дүгнэлт хийж болох вэ?” эсвэл “аль өгүүлбэр нь өгүүлбэрийн логиктой хамгийн сайн нийцэж байна вэ?” гэсэн төрлийн асуулт гардаг. Тиймээс cause & effect-ийг зөв таньж ойлгох нь зөвхөн үгийн утгыг мэдэхээс гадна тухайн өгүүлбэрийн урсгалд ямар дүгнэлт хийх ёстойг чиглүүлдэг. Хэрэв өгүүлбэрт because, since, due to гэх мэт шалтгааныг заасан бол — тухайн үр дүнгийн учрыг тайлбарлаж байна гэсэн үг. Харин so, therefore, as a result гэх мэт үр дагаврын дохио гарвал — өмнөх санаанаас гарах дүгнэлт эсвэл дараагийн үйл явцыг илэрхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ логикийг мэдсэнээр та SAT дээр өгүүлбэрийн аль нь зохистой үргэлжлэл вэ, эсвэл аль дүгнэлт нь тухайн хэсэгт тохирч байна вэ гэдгийг илүү хурдан сонгож чадна.

    жишээ нь

    Because the climate was changing rapidly, many species migrated to new regions.

    Энэ өгүүлбэрийн шалтгаан нь climate was changing rapidly, харин үр дүн нь species migrated. SAT дээр ийм өгүүлбэрийн дараа ихэвчлэн “энэ үйл явцын гол шалтгааныг юу тайлбарлаж байна вэ?” эсвэл “дараагийн өгүүлбэр ямар логикоор үргэлжлэх ёстой вэ?” гэх мэт асуулт асуудаг. Товчхондоо, cause & effect үгийг таних нь SAT дээр дүгнэлт хийх эсвэл context-д хамгийн зөв тохирох өгүүлбэрийг сонгох асуултуудад шууд давуу тал болдог.

    Effect (Үр дагавар)

    Утга

    So

    Тэгээд, тиймээс

    Therefore

    Тийм учраас

    Thus

    Ингэснээр

    Hence

    Имйээс, тэгээд

    As a result

    Үр дүнд нь

    Consequently

    Тийм учраас, тэгээд

    Accordingly

    Тэгэхээр, тааруулж


    Cause (Шалтгаан)

    Утга

    Because

    Учир нь

    Since

    Учраас

    As

    Учраас, тэгээд

    Due to

    -ын улмаас

    Owing to

    -ын улмаас

    Because of

    -ын улмаас

    Thanks so

    -ын ачаар




SAT-ийн уншлагад гарч ирдэг дохио үгсийг гурван гол ангиллаар ойлгох хэрэгтэй: эсрэгцүүлэх (contrast), шалтгаан-үр дагавар (cause & effect), болон нэмэлт тайлбар эсвэл дараалал (additional words). Эдгээрийг нэг бүрчлэн цээжлэх гэж хэт их цаг зарцуулах шаардлагагүй. Харин “харин ч эсрэг санаа гарч байна”, “эндээс дүгнэлт хийж байна”, эсвэл “дараагийн санаа руу шилжиж байна” гэдгийг л таньж сурах нь хамгийн чухал. SAT-ийн уншлагад эдгээр үгс бол яг л замын тэмдэг шиг ажилладаг: хаашаа чиглэж байгааг, ямар санаа руу орох гэж байгааг таньж мэдэхэд тусалдаг.

Уншлагаа гүйлгэж унших үед ийм үгс тааралдвал түр зогсоод анхааралтай хараарай. Жишээ нь, “however” гэж гарвал өмнөхтэй эсрэг санаа гарч ирж байгааг ойлгоод, дараах өгүүлбэрийг илүү нягт унш. “Therefore” гэж гарвал өмнөх хэсгээс дүгнэлт хийж байгаа дохио гэдгийг мэдээд, тухайн хэсгийн гол санааг тэмдэглэ. Харин “for example” гэж гарвал тайлбар жишээ рүү шилжиж байгаа учир, өмнөх санааг баталгаажуулж буй жишээг хай.

Ийм аргаар эдгээр дохио үгсийг уншлагын дасгалдаа дадуулж чадвал, та текстийн логикийг илүү хурдан ойлгож, асуултуудад зөв хариулах магадлалаа нэмэгдүүлнэ. Энэ бол SAT Reading дээр үг бүрийг цээжлэхээс илүүтэй үгсийн үүргийг таньж ойлгох ухаалаг стратеги юм.

нэмэлт үгсийн жагсаалт:

Төрөл

Үгс

Addition (нэмэлт, давхар мэдээлэл)

and, also, moreover, furthermore, in addition, besides, what’s more

Example / Illustration (жишээ, тайлбар)

for example, for instance, such as, namely, in particular

Emphasis (онцлон тэмдэглэх)

indeed, in fact, above all, certainly, without a doubt

Sequence / Time (дараалал, цаг хугацаа)

first, then, next, after, before, finally, meanwhile, subsequently


  1. SAT Grammar

    Энэ хичээл дээр оруулсан байгаа SAT Writing: The Blueprint нь SAT-ийн бичгийн хэсэгт гардаг хамгийн түгээмэл дүрмийн алдаа, зөв хэрэглээг системтэйгээр задалсан гарын авлага юм. Хэрэв та энэ материалыг ашиглавал өөрийн бичгийн чадварыг зөвхөн дүрмээр бус, SAT шалгалтын хэв маягт нийцсэн бодит стратегиар сайжруулах боломжтой. Энэ гарын авлагыг зөв ашиглахын тулд: эхлээд IC ба DC-г ялгах дадлага хийж, дараа нь тус бүрийн punctuation дүрэмтэй өгүүлбэрүүдийг уншиж өөрөө засч сурах хэрэгтэй. SAT Writing дээр өгөгдсөн сонголтуудын аль нь илүү логик, дүрмийн хувьд зөв болохыг ойлгохдоо энэ гарын авлага яг л замын зураг мэт тусална гэдэг итгэлтэй байна. Үүнээс гадна та энэ хичээлээс гадна ажиллаж болох SAT Reading дасгалуудыг цуг оруулсан учир хаанаас ямар мэдээллээ олно гэж санаа зовохгүйгээр одооноос зөвхөн өөртөө анхаараад хичээлээ хийгээрэй.


SAT Reading хэсэгт бэлтгэхдээ хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрийн сул талаа зөв тодорхойлох юм. Ихэнх сурагчид яагаад оноо нь дээшлэхгүй байна вэ гэдэгт төөрдөг, харин үнэндээ хамгийн их алдаа гаргаж буй сэдэв, асуултын төрлөө олж тогтоогоогүй байдаг. Тиймээс эхний алхамдаа College Board-ийн question bank-аас өөрийн хамгийн их гацдаг хэсгийн бодлогуудыг татаж аваад, түвшинг нь “амархаас хүнд” рүү дараалан хийж үзээрэй. Энэ нь таныг тухайн төрлийн асуултад алхам алхмаар дасгах бөгөөд, эхэндээ амархан бодлогоор итгэлээ нэмээд, дараа нь хүнд рүү шилжих нь үр дүнг илүү баталгаатай болгодог.
Дараагийн чухал алхам бол нэг ижил practice test-ийг дахин хийх. Та анх шийдсэнээ мартсанаас хойш нэгээс хоёр долоо хоногийн дараа тэр тестийг дахин хийвэл өөрийн хөгжлийг маш тодорхой харж чадна. Эхний удаад алдаа гаргасан хэсгүүдээ сайжруулсан эсэхээ бодитоор харьцуулж үзэх боломжтой. Энэ нь зөвхөн санах ойг бус, асуудлыг яаж шийдэх аргад суралцахад тусалдаг.
Нэмж хэлэхэд, SAT Reading бол зүгээр л хурдан унших шалгалт биш — зохиогчийн санаа, логик шилжилт, гол сэдвийг ойлгох шалгалт юм. Тиймээс өдөр бүрийн зуршилдаа богино хэмжээний англи нийтлэл эсвэл өгүүлэл уншиж, тэндээс гол санааг 1–2 өгүүлбэрээр дүгнэх дадлыг хэвшүүлээрэй. Мөн үгийн сангаа өргөжүүлэхдээ зүгээр л цээжлэх биш, өгүүлбэрийн дотор утга, хэрэглээг нь ойлгож бичиж үзэх нь илүү ашигтай.
Эцэст нь, шалгалтанд бэлдэхдээ “quantity бус quality” зарчмыг баримтлах хэрэгтэй. Олон practice test хийхээс илүү тухайн хийсэн нэг тестээ гүнзгий шинжилж, өөрийн бодол, буруу хариултаа тайлбарлаж сурах нь оноог өсгөх жинхэнэ түлхүүр юм.

Ашиглах Сурвалжууд:

  • CrackSAT SAT шалгалтын үнэгүй асуултын сан

  • ReadingCare Үнэгүй мэдээллийг нь Reading&Writing дээрээ ашиглахад зүйтэй.

  • Multintel Education SAT Official шалгалттай адил шалгалтын сан

  • SAT Panda 2000 гаруй асуултын сан 50 mock тестийн цуглуулаг

  • The Princeton Review SAT Official шалгалттай хамгийн адил

  • EducationUSA SAT-ийн талаарх ерөнхий мэдээлэл болон шаардлагууд.

  • PrepScholar SAT-ийн Reading & Writing хэсэгт бэлтгэх гарын авлага.

  • The Princeton Review SAT-ийн Reading & Writing хэсэг болон бэлтгэлийн талаарх тойм.

Та өөрийн үгийн мэдлэгээ сориод үзээрэй!
Даалгавар

Даалгавар

Даалгавар 1: SAT Reading – Сэдэвчилсэн Оношилгоо
  • Сонголт хийх: College Board-ийн Question Bank-аас зөвхөн Science Passage эсвэл History/Social Studies Passage-уудыг сонгон авч ажиллана.

  • Ажиллах арга: Цаг хязгааргүйгээр эхийг уншиж, асуултад хариулна. Хариултаа тэмдэглэхээсээ өмнө “гол санаа” болон “зохиогчийн байр суурь”-ийг өөрийн үгээр 2–3 өгүүлбэрээр тайлбарлана.

  • Шалгах ба дүн шинжилгээ: Хариултаа шалгаад, буруу болсон хэсэг бүр дээр “би энэ асуултыг яагаад андуурсан бэ?” гэсэн богино тэмдэглэл үлдээнэ.

Даалгавар 2: Уншлагын Дадлыг Гүнзгийрүүлэх
  • Өдөр тутмын дадал: Дараагийн долоо хоногийн турш өдөр бүр 15 минут Academic Text (New York Times Opinion, Scientific American гэх мэт)-ээс нэг нийтлэл уншина.

  • Тайлбар бичих: Уншсаны дараа тухайн өгүүллийн гол санаа болон зохиогчийн дүгнэлтийг нэг догол мөрөөр тэмдэглэнэ.

  • Холбож үзэх: Өдөр тутмын уншлагын тэмдэглэлээ SAT-ийн practice passage-тэй харьцуулж, ижил төрлийн логик (main idea, inference, tone) хэрхэн асууж байгааг олно.

Даалгавар 3: Давтан Шалгалт ба Хурдны Дадлага
  • Давтан хийх: Өмнө хийж байсан practice passage-аа (жишээ нь, Literature Passage) хоёр долоо хоногийн дараа дахин хий. Энэ удаа цагийн хязгаартайгаар (65 минут → 4 passage бүгдийг).

  • Харьцуулалт хийх: Өмнөх үр дүн болон шинэ оноогоо харьцуулж, ямар төрлийн асуулт дээр ахиц гарсан, аль нь дахин сул хэвээр байгааг тэмдэглэ.

  • Сайжруулах төлөвлөгөө: Дахин сул гарсан төрлийн асуултад зориулж Khan Academy дээрээс 5–10 нэмэлт дасгал сонгон хийнэ.

Social
All copyrights @HUR.
Terms and Conditions