SAT Math: бүтэц, стратеги, оноо өсгөх арга

HUR. Ed

Анхны Алхам Баг

Цэнгэл Цэгц

Korea University-д Өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. SAT Математикт 800 оноо авч, улсын олимпиадад олон медал хүртэж байсан.

Энэхүү хичээлээр бид SAT математикийн хэсгийн бүтэц, хамрах сэдвүүд, шийдвэрлэх арга барил, бэлтгэх стратеги-ийг дэлгэрэнгүй танилцуулна. Хичээл нь танд SAT-ийн математикийн хэсэгт оновчтой бэлтгэх мэдлэг, ур чадвар олгох зорилготой юм.

Цэнгэл багшийн зөвөлгөө

Та шалгалтадаа бэлдэхдээ College Board-н Bluebook-г татаж ажилаарай. Ажиллаж болох дасгал ажил нь Practice Test 01 - Practice Test 10 хүртэл цөөхөн тоотой байдаг учир өөр материал дээр удаан бэлдсэний дараа шалгалт өгөхөөс өмнө ажиллаж үзэхийг санал болгож байна.

Хичээлийн Агуулга

  • Бүтэц ба агуулга: SAT математикийн хэсгийн бүтэц, алгебр, өгөгдлийн шинжилгээ, геометр, тригонометр зэрэг хамрах сэдвүүд.

  • Арга барил: Бодлого бодох, цаг хэмнэх, алдаа гаргахаас сэргийлэх практик аргууд болон ашиглаж болох хэрэгслүүд.

  • Бэлтгэл: Албан ёсны жишиг шалгалтууд, асуултын сангуудыг хэрхэн зөв ашиглаж, үр дүнтэй бэлдэх стратеги.

Ашиглах Сурвалжууд:

  • College Board SAT математикийн хэсгийн тухай албан ёсны мэдээлэл болон гарын авлага.

  • Khan Academy SAT математикт үнэгүй бэлдэх хичээлүүд болон дасгалууд.

  • Multintel Education SAT Official шалгалттай адил шалгалтын сан

  • SAT Panda 2000 гаруй асуултын сан 50 mock тестийн цуглуулаг

  • The Princeton Review SAT Official шалгалттай хамгийн адил

  • PrepScholar SAT математикт бэлтгэх аргачлал, зөвлөгөөнүүд.

  • The Princeton Review SAT математикийн талаарх тойм болон бэлтгэлийн мэдээлэл.

  • Magoosh SAT математикийн хэсэгт бэлтгэх нөөц материалууд.

Та өөрийн үгийн мэдлэгээ сориод үзээрэй!
Даалгавар

Даалгавар

Үе шат 1: SAT Math-ийн форматыг ойлгох

Даалгавраа эхлэхийн өмнө Digital SAT-ийн Math хэсгийн бүтэцтэй дахин танилцаарай. Энэ хэсэг нь хоёр модуль-аас бүрддэг бөгөөд эхний модулийн гүйцэтгэлээс хамаарч хоёр дахь модулийн хүндрэл өөрчлөгдөнө.

  • Math Module 1: 35 минут

  • Math Module 2: 35 минут

  • Нийт: 70 минут, 44 асуулт

Асуултууд дараах дөрвөн үндсэн ангилалд хуваагддаг:

  1. Algebra (шугаман тэгшитгэл, систем)

  2. Advanced Math (квадрат функц, олонлог, функцийн график)

  3. Problem Solving & Data Analysis (хувь, магадлал, статистик, дата график унших)

  4. Geometry & Trigonometry (геометрийн үндсэн томъёо, тригонометрийн харьцаа)

Үе шат 2: Дадлагын шалгалт өгөх

Даалгавар: College Board-ийн Practice Test 8 (эсвэл таны багшийн санал болгосон тест)-ийн Math хэсгийг цаг барин, бүрэн хий.

  • Module 1: 35 минут

  • Module 2: 35 минут

Зорилго: Оноо авах бус, харин ямар төрлийн математикийн асуултад сул байгаагаа тодорхойлох.

Үе шат 3: Үр дүнд дүн шинжилгээ хийх

Шалгалтаа дуусгаад дараах алхмуудыг хийнэ.

  1. Хариултаа шалгах: Хариултын түлхүүр ашиглаж зөв/буруугаа тэмдэглэ.

  2. Алдаагаа ангилах: Алдаагаа дээрх 4 ангиллын дагуу ангилж бичээрэй (жишээ: Algebra – 2 алдаа, Data Analysis – 3 алдаа).

  3. Шалтгаан бичих: Алдааны шалтгааныг тодорхойлох. (Жишээ: "тэгшитгэлийн системийг буруу тайлбарласан", "графикийн мэдээллийг андуурсан").

  4. Цагийн менежмент: Хэдэн асуултыг хугацаанд нь амжуулсан, хаана цаг их алдсанаа тэмдэглэнэ.

Social
All copyrights @HUR.
Terms and Conditions