Мөнхзул Гилбок
UC Berkeley-д Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд SAT шалгалтад 1570 оноо авсан.
Ном
SAT Математикийн Хэсгийг Эзэмших нь
Энэхүү хичээлээр бид SAT-ийн Математикийн хэсгийн бүтэц, агуулга, асуултын төрөл болон бодох стратеги, арга барилыг нарийн судална. Та жишиг бодлого дээр ажиллаж, цаг хэмнэх, алдаанаас зайлсхийх, оноогоо үр дүнтэйгээр өсгөх арга барилд суралцах болно.
Хичээлийн Агуулга
Бүтэц ба агуулга: SAT-ийн Математикийн хэсгийн бүтэц, бодлогын төрөл (алгебр, өгөгдөл ба анализ, геометр ба тригонометр, ахисан математикийн бодлогууд).
Шалгалтын стратеги: Бодлогыг хурдан уншиж гол мэдээллийг ялгах, тохиромжтой тоо орлуулах, хариултын хувилбаруудыг ашиглах, цагийн менежментийн зөвлөмжүүд.
Монгол сурагчдад зориулсан зөвлөгөө: Жишиг тест ашиглан бодох хурд, стратеги болон анхаарлын төвлөрлийг сайжруулах аргууд.
Ашиглах Сурвалжууд:
Multintel Education SAT Official шалгалттай адил шалгалтын сан
SAT Panda 2000 гаруй асуултын сан 50 mock тестийн цуглуулаг
The Princeton Review SAT Official шалгалттай хамгийн адил
Varsity Tutors SAT-ийн Reading & Writing хэсэгт бэлдэх дасгалууд.
Magoosh SAT-ийн Reading & Writing хэсэгт зориулсан зөвлөгөөнүүд.
College Board – Official Study Guide SAT-д бэлтгэх албан ёсны гарын авлага.
College Board SAT математикийн хэсгийн тухай албан ёсны мэдээлэл болон гарын авлага.
Khan Academy SAT математикт үнэгүй бэлдэх хичээлүүд болон дасгалууд.
The College Panda SAT-ийн Reading & Writing хэсэгт бэлдэх ном болон зөвлөмжүүд.
Үе шат 1: Алдаагаа дахин боловсруулах
Даалгавар:
Өмнөх mock test дээрээ буруу хийсэн бүх бодлогыг дахин бодох
Бодлогын аргыг задалж тайлбар бичих:
Яагаад энэ асуултыг буруу бодсон бэ? Юу андуурсан бэ? Одоо дахин бодвол ямар аргаар бодож байна вэ?
Зорилго: Алдаагаа ухамсарлах, стратеги бодитоор ойлгох
Үе шат 2: Ангиллын даалгавар ажиллах
Алдаагаа 4 үндсэн бүлгийн дагуу ангилаж тус бүрт дараах бодлогуудыг ажиллана:
Ангилал | Хийх зүйлс |
---|---|
Algebra | College Board-н Question Bank-с Linear Equations & Systems бүлгээс 15-20 бодлого бодох |
Advanced Math | Квадрат функц, график унших дасгалууд 15-20 бодлого бодох |
Data Analysis | Хувь, график, магадлалын бодлогууд 15-20 ширхэг бодлого бодох |
Geometry & Trigonometry | Гурвалжингийн томъёо, sin/cos зэрэг триг функц дээр 15-20 бодлого бодох |
Үе шат 3: Бодолтын хурд, стратеги хөгжүүлэх дасгал
Даалгавар:
20 минутын "Speed Round" хийх — 12-15 асуултыг хугацаанд баригдан ажиллах
Асуулт бүрийн ард шийдвэр гаргасан хурдны шалтгаан бичих (яагаад энэ аргыг сонгосон)
Үе шат 4: Сургалтын бичлэгээр нөхөж үзэх
Даалгавар:
Тухайн ангилалд хамаарах Мөнхзул багшийн хичээлийг 1 удаа бүрэн үзэж, дараахийг хийгээрэй:
Үзсэн хичээлийн томъёо, жишээ-г тэмдэглэх
Үзсэн дараа 2 бодлогыг ижил аргаар өөрөөр бодож турших
Багшийн стратегиас өөрт тохирох 3 санааг бичиж авах
Давталт: 1 долоо хоногт 1 удаа жижиг mock drill хийх
10–15 асуултаас бүрдсэн богино mock test
Шинэ алдаануудыг дээрх үе шатын дагуу ахин боловсруулах