Мөнхзул Гилбок
UC Berkeley-д Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн үүсгэн байгуулагч бөгөөд SAT шалгалтад 1570 оноо авсан.
Ном
SAT шалгалтад өндөр оноо авах нь зөвхөн математик болон англи хэлний мэдлэгээс хамаарахгүй, харин шалгалтын формат, цагийн менежмент, стратегийн хэрэглээг хэрхэн ухаалгаар ашиглаж чаддагаас ихээхэн шалтгаалдаг. Бидний зорилго бол зөвхөн зөв хариуг олох бус, хүнд асуултуудыг ч хялбаршуулан бодох сэтгэхүйтэй болох юм.
Маш олон сурагч нэг ижил алдааг давтдаг: үгийг зөвхөн нэр үг (noun) хэлбэрээр л цээжилдэг. Гэтэл бодит амьдрал дээр, мөн шалгалт дээр тухайн үг нь үйл үг (verb), тэмдэг нэр (adjective), дайвар үг (adverb) хэлбэрээр хэрэглэгдэж гарч ирдэг. Тиймээс “to improve”, “improvement”, “improved”, “improving” гээд бүх хувилбарыг багцаар нь ойлгож, тогтоох нь хамгийн үр дүнтэй арга юм.
Хэрвээ та нэг үгийг ингэж бүх хувилбараар нь цээжлээгүй бол, тухайн үгийг 10 удаа хараад ч гэсэн танихгүй өнгөрөх магадлал өндөр. Эндээс л уншлага чухал болдог. Их уншсанаар тухайн үг олон хэлбэрээр хэрхэн хэрэглэгдэж байгааг нүдээрээ харж, тархиндаа жинхэнэ утгаар нь шингээж чаддаг.
Зөвлөгөө: Яг нэг үг цээжлэхдээ Quizlet, Anki зэрэг апп ашиглахдаа “part of speech” буюу үгийн үүргийг заавал хавсаргаж цээжил. Мөн тухайн үгийг өгүүлбэрт хэрхэн орж байгааг хамтад нь унш. Ингэснээр цээжлэлт илүү тогтвортой болж, SAT, TOEFL зэрэг шалгалт дээр хэрэглээний түвшинд сэтгэх чадвартай болно.
Reading & Writing буюу унших болон бичгийн хэсэг нь SAT-ийн хамгийн өргөн цар хүрээтэй хэсэг бөгөөд бүх текстийг бүрэн уншихаас илүүтэй асуултаас эхлэн түлхүүр өгүүлбэрийг олох нь үр дүнтэй арга болдог. “Transition” буюу логикийн холбоос үгс (жишээ нь, however, therefore, in contrast) нь өгүүлбэр хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг ба зөв хариултыг сонгоход шууд тус болдог. Энэ талаар өмнөх хичээл дээр ч мөн олон удаа дурьдсан. Мөн өргөн цар хүрээний үгийн сан шаарддаг тул өөрийн сонирхсон салбараар академик нийтлэл (Research paper) тогтмол унших нь хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх хамгийн үр дүнтэй дадал юм. Мөнхзул багшийн туршлагаас үзэхэд, ном, сонин, сэтгүүл тогтмол уншдаг сурагчдын унших хурд, ойлгох чадвар, логикийн сэтгэлгээ үлэмж сайжирдаг байна.
Math буюу Математикийн хэсэг нь хэцүү бодлогоор таныг сорихоос илүүтэйгээр цаг хугацааны хязгаар дотор алдаагүй шийдвэр гаргах чадварыг шаардана. Томъёо бүрийг цээжлэхээс илүүтэй, өөрийн аргачлалаар хурдан, оновчтой сэтгэх нь гол зорилго. Жишээлбэл, шийдэж чадахгүй байгаа үед хариултын хувилбар ашиглан шалгах, хувьсагчийн оронд тоо орлуулж бодох, график болон хүснэгтээс мэдээлэл унших чадвараа сайжруулах зэрэг арга нь шалгалтад богино хугацаанд зөв хариулт олоход тусална. Дижитал SAT шалгалт дээр Desmos гэх тооны машин ашиглах боломжтой тул бодолтыг ухаалаг төлөвлөх нь бас нэг давуу тал болно. Үүнтэй холбоотой мэдээллийг мөн өмнөх хичээл дээр нарийн тайлбарласан.
Шалгалтад амжилттай бэлдэхэд цагийн менежмент гол үүрэгтэй. Секунд бүр үнэ цэнтэй байдаг энэ шалгалтад, аль хэсэгт хэдэн минут зарцуулах вэ гэдгээ урьдчилан тооцоолох нь таны оноог шууд тодорхойлдог. Иймд практик тест бүрийг бодит шалгалт мэт хугацаанд нь гүйцэтгэж, цагийн хэрэглээндээ шинжилгээ хийх хэрэгтэй. Хамгийн гол нь Мөнхзул болон Цэнгэл багшийн заасан аргуудаар олон удаа давтаж бэлдэх хэрэгтэй. Шалгалтадаа бэлдэх үед та олон дадал ажил хийхгүй бол хичнээн олон мэдлэг таны толгойд ороод өөрчлөгдөхгүй. Тийм учир өдөр бүр Khan Academy, Question Ban, бидний өгсөн сурах бичигийг ашиглаж ажиллах хэрэгтэй. Үүний дараа зөвхөн оноонд анхаарал хандуулахаас илүүтэй, гаргасан алдаагаа задлан шинжилж, юун дээр доголдож байгаагаа ойлгож, нөхөж засах төлөвлөгөө гаргах нь илүү оновчтой бэлтгэл болно.
Яаж ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгосон бол College Board-ын албан ёсны Question Bank болон Practice Test-уудыг ашиглан жинхэнэ шалгалттай ижил төстэй дасгал хийснээр та форматаас айхаа больж, оноогоо тогтвортой ахиулж эхэлнэ. Мөн энэхүү хичээлийн дараа танд онцгойлон зориулсан нэмэлт даалгаврууд, сэдвийн дагуу нарийвчилсан сорил, бодлогын төрөл тус бүрийн тайлбар бичлэгүүд санал болгогдох тул заавал үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөж байна.
Ерөнхийд нь дахиж хэлэх юм бол Digital SAT нь цаасан шалгалтаас ялгаатай байдлаар зохион байгуулагддаг. Шалгалтын хугацаа 2 цаг 14 минут болж богиноссон бөгөөд хоёрхон үндсэн хэсэгтэй болсон. Адаптив буюу дасан зохицох хэлбэрийн модульд эхний хэсгийн гүйцэтгэлээс хамааран дараагийн хэсэг өөр түвшний хүндэтгэлтэй орж ирдэг. Мөн нэг модуль дотор асуултуудыг урагш хойш шилжүүлж болох ч, дараагийн модульд шилжвэл өмнөх асуултууд руугаа буцах боломжгүй болдог. Иймээс бүрэн туршлага авахын тулд та бэлтгэлээ компьютерийн орчинд хийх, Desmos-той дасах, шалгалтын орчныг бодитоор төсөөлөн дасгал хийх шаардлагатай.
Ашиглах Сурвалжууд:
College Board – Bluebook Digital SAT-ийн шалгалтад зориулсан албан ёсны гарын авлага.
Khan Academy SAT-д үнэгүй бэлтгэх зөвлөгөө, дасгалууд.
Quizlet SAT-д хэрэгтэй үгсийг цээжлэхэд туслах флаш карт болон материалууд.
UWorld SAT-д бэлтгэх асуулт, хариултын сан.
PrepScholar SAT шалгалтын оноог нэмэгдүүлэх стратеги.
Үе шат 1: Quizlet үгсийн сан үүсгэх
Quizlet, Anki, эсвэл Flashcard дээр дараах бүтэцтэй үгсийн сан үүсгээрэй:
English Word | Part of Speech | Meaning | Sample Sentence (Quizlet, Anki дээр) |
---|---|---|---|
motivate | verb | provide (someone) with a motive for doing something | She tried to motivate the students to study harder. |
Тавигдах шаардлага:
1 багцад 20-30 үг.
Нэг үгийг бүх part of speech хувилбартай (noun, verb, adj, adv) хамтад нь оруулах эсвэл үгээ оруулах явцадаа харж авах.
Жишээ: success (n), succeed (v), successful (adj), successfully (adv)
Жишээ өгүүлбэр заавал оруулна.
Хэрэв та Quizlet ашиглах бол та өөрийн хэрэглэдэг Quizlet аккаунтад “SAT Vocab Set 1-100” гэх мэт нэрээр хадгал.
Үе шат 2: Уншлагын дасгал хийх
Даалгавар:
College Board-оос нэг Reading passage сонгоод эхлээд асуултыг унш, дараа нь текст унш.
Текстээс танил бус үгсийг 10 ширхэг тэмдэглэж, Quizlet дээрх багцдаа нэм.
Зорилго:
Текстийн хэрэглээнд суурилсан үгсийг жинхэнэ хэрэглээнд ойлгох, олон хэлбэрээр харах.
Үе шат 3: Өдөр тутмын хэрэглээ
Даалгавар:
Word Smarth-аас өдөрт 15 үг сонгож, түүний оролцсон жирийн 3 өгүүлбэр бич.
Нэг өгүүлбэрт тухайн үгийн ялгаатай хэлбэрүүдийг хэрэглэ.
Example:
"She succeeded in the interview because of her successful projects, which she described very successfully."
Extra Tips:
“Word Families”-аар багц үг цээжлэх нь илүү уялдаатай ой тогтоолтод нөлөөлдөг.
Та өөрийн Quizlet багцуудыг өргөтгөж SAT, TOEFL, Academic English гэсэн цэсүүдэд хувааж болно.
Шинэ үгсийг уншлага хийх үед анзаараад шууд Quizlet багцдаа нэмэх зуршилтай бол тогтмол үгсийн сангаа баяжуулна.