Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Ном
SAT
COVID-19 цар тахлын улмаас олон коллеж шалгалтгүй элсэлтийг хэрэгжүүлсэн боловч, шинэ чиг хандлагаар улам олон сургууль SAT-ийн оноог дахин шаардаж эхэлж байна. Шалгалтын оноог илгээгээгүй сурагчид сул талтай болж байгааг судалгаа харуулж байна. Өрсөлдөхүйц оноо 1450-аас эхлэх бөгөөд шилдэг 30 сургуульд 1500+, шилдэг 15 сургуульд 1540+ байх нь хамгийн тохиромжтой. Тогтвортой байдал нь хамгийн чухал. Өндөр GPA-тай хэрнээ SAT-ийн оноо бага, эсвэл эсрэгээрээ байх нь таны хичээл зүтгэл эсвэл дүнгийн инфляцын талаар эргэлзээ төрүүлж болно.
Зөвлөмж болгож буй онооны хуваарилалт:
Өрсөлдөхүйц оноо | 1450 |
---|---|
Шилдэг 30 сургууль | 1510+ |
Шилдэг 15 сургууль | 1540+ |
SAT + GPA
Таны SAT болон GPA-ийн хоорондын хамааралд тогтвортой байдал хамгийн чухал хүчин зүйл болдог. Коллежууд таны академик мэдээлэлд итгэхийг хүсдэг. Тэгвэл аль нь илүү чухал вэ?
Энэ хоёр хүчин зүйл хоёулаа чухал боловч, GPA нь дөрвөн жилийн туршид гаргасан урт хугацааны хичээл зүтгэлийг тань илэрхийлдэг тул SAT-аас арай илүү ач холбогдолтой юм. Гэвч та үүнийгээ SAT/ACT эсвэл AP/IB шалгалтаар олон улсын хэмжээнд батлах хэрэгтэй. SAT бол таны академик чадварын нэг удаагийн үр дүнг элсэлтийн ажилтад харуулна. Энэ та дээд сургуульд очсоны дараа хичээлдээ хэр их идэвхтэй байгааг тань GPA харуулж богино хэмжээний академик сорилтыг яаж даван туулж байна гэдгийг тань SAT харуулж өгөх салгашгүй хоёр холбоос гэж ойлгох хэрэгтэй.
Тэгвэл таны өргөдөл дотор эргэлзээ төрүүлэх дохионууд юу байж болох вэ?
Таны онооны хоорондын их зөрүү нь элсэлтийн ажилтнуудад анхааруулах дохио болж болно.
Өндөр SAT, Бага GPA: Энэ нь таныг ухаантай боловч хичээлдээ тогтмол сайн байх сахилга батгүй гэсэн үг юм.
Өндөр GPA, Бага SAT: Энэ нь танай сургуулийн дүнгийн инфляц эсвэл хичээлүүд нь хангалттай хүнд биш байсныг илтгэж болно.
Эцэст нь, таны зорилго бол дүнгийн хуудас болон шалгалтын оноогоороо дамжуулан уялдаа холбоотой, тогтвортой академик профайлыг харуулах явдал юм.
Ашиглах Сурвалжууд:
College Board SAT шалгалтын тухай албан ёсны мэдээлэл болон гарын авлага.
Question Bank College Board-ийн "Question Bank" нь Digital SAT-ийн шалгалтад зориулсан 4,000 гаруй албан ёсны даалгавар агуулсан онлайн платформ юм.
Khan Academy SAT шалгалтад үнэгүй бэлдэх боломжтой хичээлүүд болон дасгалууд.
EducationUSA Олон улсын оюутнуудад зориулсан SAT-ийн мэдээлэл болон шалгалтын шаардлагууд.
PrepScholar SAT-д хэрхэн бэлдэх талаарх дэлгэрэнгүй гарын авлага болон зөвлөгөө.
The Princeton Review SAT шалгалт болон түүний бэлтгэлийн талаарх ерөнхий тойм.
Даалгавар 1: SAT-ийн оношилгоо (Diagnostic Test)
Та ямар нэгэн хугацааны хязгаарлалтгүйгээр эхний бүрэн хэмжээний дадлагын шалгалт (full-length practice test)-ыг өгөөрэй. Энэ нь таныг шалгалтын форматыг бүрэн ойлгох, асуултын төрлүүдтэй танилцах боломжийг олгох зорилготой.
Шалгалтаа сонгох: The Princeton Review-ийн номонд байгаа дадлагын шалгалт (Practice Test 1)-ыг сонгон авна.
Хугацааны хязгаарлалтгүйгээр ажиллах: Шалгалтыг цаг барихгүйгээр, асуулт бүрийг сайтар уншиж, ойлгож шийдвэрлээрэй. Хэрэв танд ямар нэгэн асуулт хэцүү санагдвал, яагаад хэцүү байгаагаа тэмдэглэнэ үү.
Дүн шинжилгээ хийх: Шалгалтыг дуусгаад хариултын түлхүүрийг ашиглан алдаагаа шалгаарай. Алдаатай асуултууд бүр дээр яагаад буруу хариулсныг, зөв хариулт нь яагаад зөв болохыг нарийвчлан шинжилж, тайлбар бичээрэй.
Даалгавар 2: GPA болон SAT-ийн харилцан хамаарлыг үнэлэх
Өөрийн академик профайлыг үнэлэх: Одоогийн GPA-гаа хичээлд дурдсан өрсөлдөхүйц түвшинтэй харьцуулан үнэлнэ үү. Таны GPA болон оношилгооны шалгалтын үр дүн хооронд ямар нэгэн зөрүү (тогтворгүй байдал) ажиглагдаж байна уу?
Зөрүүгийн шалтгааныг тодорхойлох: Хэрэв таны GPA болон оношилгооны SAT-ийн оноо хооронд их зөрүү байвал, түүний боломжит шалтгааныг тодорхойлоорой. (Жишээ нь: "SAT-ийн форматыг сайн мэддэггүй" эсвэл "Сургуулийн хичээлүүдээс илүү хүнд сорилтуудтай тулгарсан" гэх мэт).
Бэлтгэлийн стратеги боловсруулах: Энэхүү зөрүүг арилгахад чиглэсэн нэг тодорхой бэлтгэлийн стратегийг бичнэ үү. (Жишээ нь: "SAT-ийн математикийн хэсэгт илүү төвлөрч бэлтгэх" эсвэл "Унших чадвараа сайжруулахын тулд өдөр бүр сонин эсвэл эрдэм шинжилгээний өгүүлэл унших" гэх мэт).
Даалгавар 3: Нэмэлт эх сурвалжийг ашиглах
Khan Academy эсвэл College Board: Дадлагын шалгалтаар илэрсэн сул талтай хэсэгтээ (жишээ нь, математикийн "Advanced Math" эсвэл унших хэсгийн "Words in Context") зориулан Khan Academy эсвэл College Board-ийн Question Bank-ээс 10 дасгал сонгон гүйцэтгэнэ үү.
Дүгнэлт бичих: Даалгавраа гүйцэтгэсний дараа, хугацаагүй шалгалт өгөх нь танд хэрхэн тусалсан тухай болон цаашид хурд, цагийн менежментээ хэрхэн сайжруулах талаар дүгнэлт бичээрэй.