Урьхан Дэлгэр
Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.
Урьхан багшийн зөвөлгөө:
Олон улсын боловсролын систем бүр өөрийн онцлогтой. Иймээс та хаана ч суралцсан, ямар ч академик орчинд дасан зохицож, ачааллыг даван туулах чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй. Үүнийг батлах хамгийн гол түлхүүр бол стандартчилсан шалгалтууд юм. Таны GPA өндөр байж болно, гэхдээ зөвхөн сургууль дотроо сайн дүнтэй байх нь хангалтгүй. Элсэлтийн шалгалтад өндөр оноо авах нь таны академик амжилт зөвхөн нэг улсын хэмжээнд биш, олон улсын шалгуурт нийцэж байгаа гэдгийг харуулдаг. Энэ нь таныг илүү өрсөлдөх чадвартай, ирээдүйд ямар ч орчинд амжилттай суралцах боломжтой оюутан гэдгийг баталдаг.
GPA
Элсэлтэд unweigthed GPA нь хамгийн чухал зүйл болсон.
2025 оны байдлаар 'unweighted GPA' нь одоо хамгийн чухал академик үзүүлэлт болсон. Шилдэг 30 сургуулийн ихэнх нь 3.8 болон түүнээс дээш unweighted GPA-тай байхыг хүсэж байгаа дата-тай байна. Коллежууд одоо хичээлийн ачааллаас илүүтэйгээр сурагчийн тогтвортой сурлагын үр дүнг чухалчилж байна. Хэрэв та хувийн сургуульд явдаг өөрийн сургуульд тань AP хичээл ордог, сонсож буй хичээлдээ "А"-аас доош үнэлгээ авна гэж таамаглаж байгаа бол AP эсвэл Honors (сургуулиас тань санал болгодог хичээлийн системд л хамаарна) хичээл авахгүй байх нь илүү дээр гэж үздэг. Covid-19 хойш олон сургууль шалгалтын оноог optional болгосон ч 2025 оноос эхэлж танаас өндөр академик түвшин шаардаж эхэлж байгаа.
gpa-г элсэлтийн ажилтнууд ингэж шаардаж байна:
TOP 30 | GPA 3.8 эсвэл түүнээс дээш |
Unweighted GPA гэж юу вэ?
An unweighted GPA нь AP эсвэл Honors хичээлүүдийн ачаалалд нэмэлт оноо өгдөггүй дүнгийн системийг хэлнэ. Ихэнх Монгол сургуульд unweighted GPA системтэй байдаг учир үүнд та санаа зовох хэрэггүй. Гэвч таны сургууль weighted GPA-тай системтэй бол та "В" эсвэл түүнээс доош үнэлгээ авна гэсэн таамаглалтай байгаа бол улсын сургуулийн хувьд багштайгаа ярилцах нэмэлт даалгавар авах мэтээр оноогоо дээшлүүлэх хэрэгтэй, харин хувийн сургуулийн хувьд AP эсвэл honors хичээл авахгүй байх нь дээр. Энэ нь өмнө жилийн элсэн орсон сурагчид дунд "В" үнэлгээ авсан сурагчид ердийн ангид "А" авсан хүмүүс шиг элсэлтийн шалгаруулалтад сайн үзүүлэлттэй байж чадаагүй гэсэн үгийг илэрхийлж байгаа юм.
Элсэлтийн ажилтнууд одоо өргөдөл гаргагчийн дүнгийн хуудсан дахь "В" үнэлгээний тоог нарийн шалгаж байна. Тэгэхээр та аль болох "B" дүн гаргахгүй байхаар хичээлийн жилдээ хичээх хэрэгтэй.

SAT болон ACT шалгалтын ялгаа
Шалгуур | SAT | ACT |
---|---|---|
Хэсгүүд | Унших ба Бичих, Математик | Англи хэл, Математик, Унших, Шинжлэх ухаан |
Шинжлэх ухааны хэсэг | Шинжлэх ухааны тусгай хэсэг байхгүй; харин шинжлэх ухааны үндэслэл нь бусад хэсгүүдэд нэгтгэгдсэн байдаг. | Өгөгдлийн анализ, шинжлэх ухааны үндэслэлд чиглэсэн тусгай Шинжлэх ухааны хэсэгтэй. |
Математик | Илүү өргөн хүрээний математикийн сэдвийг агуулдаг бөгөөд нийтлэг томьёо бүхий хуудас өгдөг. Бүх математикийн асуултад зориулсан Desmos график тооцоолуур суурилуулсан байдаг. | Матриц, логарифм гэх мэт SAT-д байдаггүй зарим ойлголтуудыг агуулдаг боловч томьёо өгдөггүй. Оюутнууд өөрийн тооцоолуураа авчирдаг. |
Формат | Одоо дижитал, дасан зохицох шалгалт болсон. Хэсэг тус бүрийн (Унших/Бичих, Математик) хоёр дахь модулийн хүндрэл нь эхний модулийн гүйцэтгэлээс хамаардаг. | Цаасан болон дижитал форматаар аль алинаар нь өгөх боломжтой. Энэ шалгалт нь шугаман буюу таны гүйцэтгэлээс хамаарч хүндрэл нь өөрчлөгддөггүй. |
Хугацаа | Нийт хугацаа богино (2 цаг 14 минут) бөгөөд асуулт тус бүрт илүү их хугацаа оногддог. | Нийт хугацаа урт (2 цаг 55 минут) бөгөөд илүү хурдтай байхыг шаарддаг. |
Үнэлгээ | 400-1600 онооны хооронд үнэлэгддэг. | 1-36 онооны хооронд үнэлэгддэг. |
Ашиглах Сурвалжууд:
College Board SAT болон AP шалгалтуудын тухай бүрэн мэдээлэл болон гарын авлага.
ACT Official ACT шалгалтын бүтэц, агуулга, болон бүртгэлийн мэдээлэл.
ETS – TOEFL TOEFL шалгалтын албан ёсны сайт.
Duolingo English Test Duolingo-ийн Англи хэлний шалгалтын талаарх мэдээлэл.
EducationUSA Олон улсын оюутнуудад зориулсан стандарт шалгалтуудын шаардлага.
Даалгавар 1: GPA-г үнэлэх ба төлөвлөх
Өөрийн GPA-г тодорхойлох: Таны сургууль weighted эсвэл unweighted GPA-ийн аль системийг ашигладгийг тодруулна уу. Одоогийн байдлаар таны unweighted GPA хэд байгааг тооцоолоорой.
Дүнгийн дүн шинжилгээ: Өнгөрсөн хичээлийн жилдээ авсан "В" үнэлгээнийхээ тоог гаргаж, тэдгээр нь ямар хичээлүүд байсныг тодорхойлоорой.
Академик төлөвлөгөө: Ирэх хичээлийн жилдээ "В" үнэлгээ авахгүйн тулд ямар арга хэмжээ авах талаар бодит төлөвлөгөө гаргана уу. Жишээлбэл, нэмэлт цагаар хичээллэх, багшаас зөвлөгөө авах, эсвэл AP/Honors хичээл авахгүй байх зэрэг.
Даалгавар 2: SAT/ACT-ийн хуваарь төлөвлөх
SAT болон ACT шалгалтуудын ялгааг харьцуулсан хичээлийн хэсэгт тулгуурлан өөрт тохирох шалгалтыг сонгож, хуваариа гаргана уу.
Шалгалтын сонголт: Та SAT эсвэл ACT-ийн алийг нь өгөхөөр шийдсэнээ тайлбарлаарай. Сонголтоо хийхдээ шалгалтуудын хэсэг, хугацаа, агуулга (шинжлэх ухааны хэсэг, математик) зэрэг ялгааг үндэслэл болгоно уу.
Хуваарь гаргах: Сонгосон шалгалтаа ирэх хичээлийн жилд хэзээ өгөх талаар төлөвлөгөө гаргана уу. Нэг шалгалтыг хэд хэдэн удаа өгөх боломжтойг харгалзан, оноогоо сайжруулахын тулд хэдэн удаа өгөх талаарх төлөвлөгөөгөө бичээрэй.
Бэлтгэл төлөвлөгөө: Шалгалтын бэлтгэлийг хэзээ эхлэх, өдөрт эсвэл долоо хоногт хэдэн цаг зарцуулах, ямар эх сурвалж (College Board, ACT Official) ашиглах талаар товч төлөвлөгөө бичээрэй.
Даалгавар 3: Англи хэлний шалгалтын төлөвлөгөө
TOEFL болон Duolingo English Test-ийн талаарх мэдээлэлд тулгуурлан дараах асуултуудад хариулна уу.
Шалгалтын сонголт: Та TOEFL эсвэл Duolingo-ийн аль шалгалтыг өгөхийг илүүд үзэж байгаагаа тайлбарлаарай. Сонголтоо хийхдээ шалгалтын онцлог, үнэ, хугацаа, мөн таны сонирхож буй сургуулиудын шаардлагыг харгалзан үзээрэй.
Хуваарь гаргах: Элсэлтийн хугацаатай (Early Action, Regular Decision г.м) уялдуулан англи хэлний шалгалтаа хэзээ өгөх талаар төлөвлөгөө гаргана уу. Олон удаа шалгалт өгөх боломжийг харгалзан үзэх нь чухал.