Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Ном

Яагаад Америкийг Сонгох Ёстой Вэ?
“Боловсрол бол амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт” гэж Цогт багш хэлсэн нь энэ хичээлийн гол санааг оновчтой илэрхийлнэ. Диплом бол зүгээр нэг цаасан баримт биш, харин хувь хүний хөгжил, урт хугацааны амжилтын эхлэл гэдгийг тэр олон талаас нь тайлбарлаж өгсөн юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутнууд Америкийн их, дээд сургуулийг сонгодог нь зөвхөн нэр хүндийн төлөө бус, илүү гүнзгий шалтгаантай. Судалгааны өргөн боломж, либерал артсын уламжлал, инновацыг дэмжсэн орчин нь оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх хамгийн үр өгөөжтэй хөрсийг бий болгодог. Америкийн дээд сургуулийн систем нь зөвхөн мэдлэг дамжуулах төдий бус, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар, хурдан дасан зохицох чадвар зэрэг ирээдүйн амьдралд зайлшгүй хэрэгтэй чадварыг төлөвшүүлдгээрээ онцгой. Үүн дээр нэмээд, боловсролд хийсэн хөрөнгө оруулалт нь ажил эрхлэлт болон цаашдын боломжуудаар шууд буцаж ирдэг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.
Элсэлтийн эхний алхмыг хэрхэн зөв хийх, ямар бэлтгэлтэй байвал өрсөлдөөнд ялгарах, цаашид ямар боломжууд хүлээж байгаа талаар "Анхны Алхам"-ын цаашдын хичээлд дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ хичээлийг үзэж байгаа та бүхэнд Америкийн их сургуулийн элсэлтийн тухай түгээмэл асуултуудыг HUR. Ed үүсгэн байгуулагч "Мөнхзул"-тай хамт задалж үзье.
Түгээмэл Асуултууд:
Спорт, хөгжмийн үйл ажиллагааг заавал хийх ёстой юу?
Олон эцэг эхчүүд болон сурагч нар “Бусад хүүхдүүд бүгд спорт, хөгжмийн зэмсэг тоглож байгаа учраас заавал тэгж оролцох ёстой юу?” гэсэн асуулт асуудаг. Хариулт нь тодорхой: үгүй. Хэрэв бүгд хийдэг зүйлийг яг адилхан хийвэл онцгой давуу тал болж чадахгүй. Харин үнэхээр сайн түвшинд хийж, шагнал авах эсвэл өвөрмөц байдлаар холбож чадвал өргөдөлд үнэ цэн нэмнэ. Жишээлбэл, спортын хоббигоо математикийн сургалттай уялдуулах, эсвэл хөгжим тоглож нийгэмд бодит нөлөө үзүүлэх нь таныг бусдаас ялгаруулж чадна. Харин хэрэв түвшин өндөр биш бол хобби маягаар үргэлжлүүлэх нь хангалттай.
GPA 4.0 болон дүнгийн систем
Сургуулийн дүн бол албан ёсны мэдээлэл. GPA-гаа хэзээ ч хэтрүүлж бичиж болохгүй, харин сургуулийн системээ дагаж үнэн зөвөөр илгээх нь чухал. Зарим сургууль бүртгүүлэх үед албан ёсны дүнгийн хуулбар шаарддаг учраас худал мэдээлэл оруулах нь эрсдэлтэй.
Судалгааны туршлага, зуны хөтөлбөрүүд
Олон хүн “ISEF зэрэг тэмцээн заавал хийх ёстой юу?” гэж асуудаг. Үнэндээ тэр түвшинд хүрэх нь маш хүнд бөгөөд бүгдэд зориулагдсан зам биш. Зуны програм (CTY, JHU гэх мэт) нь нэр хүндийн хувьд тийм ч их нөлөөтэй биш. Харин тухайн хөтөлбөрөөс сурсан зүйлээ эсээ болон бусад материалдаа ашиглавал илүү утга учиртай бас чанартай болно. Зарим тохиолдолд тухайн дээд сургуулийн зуны кампуст эрт оролцсон бол дараагийн жилүүдэд орох магадлал өндөрсөх боломжтой байдаг. Тэгэхдээ энэ нь тэтгэлэг ч юм уу эдийн засгийн хангалттай боломж байхгүй бол хэцүү асуудал. Харин би та бүхэнд зуны турш эсвэл хичээлийн жилээр өөрийн хийж үзэхийг хүсэж байсан зүйлээ өөрөө нээж төгсгөл хүртэл удьрдаж үзсэн туршлага хураагаасай гэж хүсэж байна.
Судалгаа, зуны хөтөлбөрүүд
“ISEF зэрэг томоохон уралдаанд заавал оролцох ёстой юу?” гэсэн асуулт ч олонтаа гардаг. Гэвч тэр түвшинд хүрэх нь маш хүнд бөгөөд бүх хүнд зориулагдсан зам биш. CTY, JHU зэрэг зуны хөтөлбөрүүдийн нэр хүнд өөрөө их ач холбогдолгүй. Харин тэндээс сурсан зүйлээ эссэ болон бусад материалдаа ашиглаж чадвал өргөдөлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Зарим тохиолдолд тухайн сургуулийн зуны хөтөлбөрт эрт хамрагдвал дараа жилүүдэд элсэх магадлал нэмэгдэх боломжтой. Гэхдээ санхүүгийн боломжгүй тохиолдолд энэ нь хүндрэл үүсгэдэг. Иймээс хамгийн зөв алхам бол өөрийн санаачилсан төсөл, бүтээл дээр ажиллаж, туршлага хуримтлуулах явдал юм.
GPA vs. Стандартизсан шалгалтын оноо
“SAT чухал уу, GPA чухал уу?” гэдэг бол хамгийн нийтлэг асуулт. Ерөнхийдөө ихэнх сургуулиуд GPA-г “хамгийн чухал” гэж үздэг. GPA өндөр, SAT бага бол тууштай бус гэсэн дохио болж магадгүй. Харин GPA бага, SAT өндөр бол сургууль амархан гэсэн хардлага төрүүлдэг. Иймээс аль нэгийг нь онцгой өндөр байлгахаас илүү хоёр үзүүлэлтийг тэнцвэртэй авч явах нь хамгийн зөв стратеги.
Америкийн их сургуулийн элсэлт бол нэг хэвийн, ганцхан замтай тогтолцоо биш. Сурагчийн онцлог, сонирхол, орчин нөхцөлөөс бүх зүйл хамаарна. Өөрийн хоббиг өвөрмөц болгож, GPA болон шалгалтын оноог тэнцвэртэй хадгалах, нэр хүндийн төлөө бус, жинхэнэ мэдлэг, өсөлтийн төлөө summer program болон судалгааны ажлыг ашиглах нь хамгийн үр дүнтэй зам.
Дараагын үдсэн хичээлд уузлтал түр баяртай.