Элсэлтийн үнэлгээнд: Character vs. Personality ялгаа ба ач холбогдол

HUR. Ed

Анхны Алхам Баг

Ном

Тайлбар:

Энэ Excel файл нь дээд сургуулиуд character үнэлгээний бэлэн байдлаа шалгахад ашигладаг албан ёсны Harvard-ийн аудитын хэрэгсэл. Сурагчийн хувьд та үүнийг уншсанаар ямар зан чанаруудыг (тууштай байдал, өрөвдөх сэтгэл, curiosity гэх мэт) илүү чухалчилдаг болохыг ойлгож, эсээ болон ECs дээрээ зөв өнцөг гаргах боломжтой.

Character Assessment Readiness: An Audit Tool for College Admission Offices

Тайлбар:

Энэ Excel файл нь дээд сургуулиуд character үнэлгээний бэлэн байдлаа шалгахад ашигладаг албан ёсны Harvard-ийн аудитын хэрэгсэл. Сурагчийн хувьд та үүнийг уншсанаар ямар зан чанаруудыг (тууштай байдал, өрөвдөх сэтгэл, curiosity гэх мэт) илүү чухалчилдаг болохыг ойлгож, эсээ болон ECs дээрээ зөв өнцөг гаргах боломжтой.

Энэ хичээлийг эхлэхийн өмнө танд нэг асуулт тавья: “ТА ЯАГААД ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?”
Энд заавал “би дэлхийг өөрчилнө” эсвэл “шинэ ертөнц бүтээнэ” гэсэн сүржин шалтгаан байх албагүй. Харин жинхэнэ чухал нь: “Яагаад дээд сургууль таныг сонгох ёстой вэ?” гэдгийг өөртөө тодорхой болгосон байх хэрэгтэй.

Тэгвэл дээд сургууль таныг яагаад тэнцүүлэх вэ? Та үнэхээр Америкт сурах чин хүсэлтэй учраас уу? Эсвэл та шалгалтад олон жил бэлдсэн, тэр хөдөлмөрийг тань үнэлээсэй гэж бодож байгаа учраас уу?

Америкийн их сургуулиуд өөрсдийн сургуулиа мөрөөдөлтэй, тэр мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэсэн, сорилтыг даван туулж шантралгүйгээр урагшилсан, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулсан туршлагатай, мөн сургуульд орсныхоо дараа ч энэ чанараа үргэлжлүүлж чадах оюутнуудыг хайдаг.

Тиймээс олон сурагч эсээ бичихдээ бага насандаа давж туулсан асуудлуудаа онцолдог. Тэгэхдээ admission officer-уудад зөвхөн юу болсон гэдэг нь чухал биш, харин та тийм сорилтыг хэрхэн давсан болон цаашдын амьдралдаа асуудлыг яаж шийдэж чадах чадвараа харуулах нь илүү үнэ цэнтэй.

Тэгвэл одоо та өөрөөсөө асуугаарай: ийм зан чанарыг хаанаас олж, өөрийнхөө доторхийг хэрхэн илрүүлж, character-аа таньж тодорхойлох вэ?


'Character' гэж юу вэ?

Их сургуулийн элсэлт зөвхөн дүн болон шалгалтын онооноос цаад зүйлсийг шаарддаг. Мэдээж дүн чухал ч admission office-ууд хамгийн ихээр character буюу сурагчийн дотоод чанар, үнэт зүйлс, амьдралд хандах хандлагыг анхаарч үздэг. Өөрөөр хэлбэл элсэлтийн албад character skills-ийг тодорхой, нэг мөр ойлголттой болгох шаардлагатай. Энэ нь аливаа гажуудал, хазайлтыг багасгаж, өргөдөл гаргагчдыг жигд үнэлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс шалтгаалаад олон коллеж өөрийн admission процессдоо non-cognitive skills буюу когнитив бус ур чадваруудыг системтэйгээр тодорхойлохыг зорьдог.

Энэхүү хичээл дээр таны их сургуулиудын бүртгэлийн явцад эдгээр чадваруудыг тодорхойлох анхны гарц болж, цаашдаа өөрсдийн үнэт зүйл, зорилгод нийцүүлэн хөгжүүлэхэд нь туслах зорилготой.


Яаж өөрт таарсан 'Characters' олох вэ?

'Application file' дээр таны бүх материалууд нэгтгэгдэн таны character буюу онцлог, давуу талыг илэрхийлэх ёстой байдаг. Доорх жишээнүүдээс өөрийгөө тодотгох нэгээс гурван character-ийг сонгож эсээ, extracurricular activities, recommendation letter дээрээ уялдуулан харуулах нь хамгийн зөв стратеги юм. Мэдээж та өөрийн хүсэж буй өөр өнцөг, давуу талыг харуулах боломжтой тул заавал эдгээр жишээгээр хязгаарлагдах хэрэггүй.

Доорх жишээ болон тайлбар бүрийг уншихдаа өөрөөсөө дараах асуултыг асуугаарай:
  1. Дээд сургуульд очоод би энэ character-ийг яаж бодитоор харуулах вэ мөн эсээндээ тэрийг яаж бичих үү?

  2. Яагаад би энэ зан чанарыг онцолж харуулах гэж байгаа юм бол?

  3. Энэ чанар болон миний жишээ нь намайг өргөдөл гаргагчдын дундаас яаж ялгарах боломжтой болгох вэ?

Compassion (Өрөвдөх сэтгэл)

Бусдын хэрэгцээг ойлгож, зовлон зүдгүүрийг нь хөнгөвчлөхийг хүсэх хандлага. Жишээлбэл, ахмадын асрамжид тогтмол сайн дурын ажил хийх, гэр бүлийн нөхцөлөөс шалтгаалан дүү нараа асарч халамжлах, эсвэл найзынхаа сургалтын бэрхшээлийг даван туулахад нь өөрийн чаддаг хичээлээр зааж туслах зэрэг үйлдэл багтана. Сайн дурын ажил бол зөвхөн таны application дээрх мөр бус, таны харилцааг батжуулж, эрүүл мэнд, сэтгэлзүйн тэнхээ, өөртөө итгэх итгэлийг өсгөдөг хүчин зүйл болдог учир дээд сургуулийн төлөө биш өөрийн чинь сэтгэлээс хүсэж буй зүйлээ олж эхлүүлээрэй. Энэ бүхнээ эсээ эсвэл тайлбар дээрээ онцолж бичих нь “хувийн ашиг бус нийгмийн төлөө сэтгэлтэй хүүхэд” гэдэг дүр төрхийг харуулж өгдөг.

Curiosity (Сониуч зан)

Шинэ зүйлсийг туршиж үзэх, судлах, ойлгох хүсэл тэмүүлэл. Энэ нь заавал том төсөл эсвэл амжилттай холбоотой байх албагүй — өдөр тутмын жижиг алхмуудаар ч илэрч болно. Жишээлбэл, амралтын өдөр найзуудтайгаа шинэ төрлийн хоол хайж идээд сэтгэгдлээ хуваалцах, эсвэл шинэ дасгал хөдөлгөөн хийж үзэх, өөр чиглэлээр алхаж үзэх зэрэг нь бүгд сониуч зангийн илрэл юм. Харин сургуулийн хүрээнд бол сониуч занаас үүдсэн удаан хугацааны үр дүн харуулах хэрэгтэй. Жишээ нь роботик клубт олон жил оролцсон, соёлын солилцоонд идэвхтэй хамрагдсан гэх мэтээр. Сониуч зан нь таныг академик амжилтад идэвхтэй, суралцах хүсэлтэй, шинэ зүйлд нээлттэй гэдгийг харуулдаг.

Gratitude (Талархал)

Өөрт өгөгдсөн tangible (материаллаг) болон intangible (сэтгэл санааны) дэмжлэгийг үнэлж, баярлаж мэдрэх чадвар. Жишээлбэл хичээлдээ тусалж өгсөн багшдаа зориулан талархлын захидал бичиж, сургуулийн нийт сурагчдад зориулсан талархлын өдөр зохион байгуулсан байж болно. Энэ нь хожим хойно recommendation дээр “тэр үргэлж бусдын тус дэмжлэгийг үнэлж, эерэг уур амьсгал бий болгодог” гэж бичүүлэх жишээний нэг ч болж болно. Эсвэл найз нөхдөдөө тогтмол талархал илэрхийлдэг тухайг recommendation letter дээр багш нар онцлон тэмдэглэж болно. Энэ нь таныг эерэг харилцаа бүтээж, бусдын хийсэн зүйлийг үнэлдэг, хамтын үнэ цэнийг эрхэмлэдэг хүн гэдгийг харуулах боломжтой. Цаашлаад дээд сургуульд очоод таныг admission officer-ийн нүдээр дүрслэх хамгийн үнэ цэнтэй, онцгой харагдах ‘character’-ийн нэг нь юм.

Grit (Тууштай зан)

Grit гэдэг нь урт хугацааны зорилгын төлөө тууштай хичээх, бэрхшээл сорилтыг үл тоон даван туулах чадвар. Дээд сургуулиуд үүнийг IQ-оос ч илүүтэйгээр амжилтын гол түлхүүр гэж үзэгддэг. Жишээлбэл, гурван жилийн турш санхүү болон дэмжлэгийн хүндрэлтэй байсан ч сургуульдаа клуб байгуулж, түүнийг амжилттай удирдсан туршлага байж болно. Эсвэл Англи хэлдээ муу байсан ч хоёр жилийн турш өдөр бүр 30 минут ном унших дадал хийж, TOEFL дээр өндөр оноо авч чадсан байж болно. Grit нь таныг урт хугацаанд зорилгодоо үнэнч, сорилтоос ухардаггүй хүүхэд гэдгийг харуулдаг. Цаашлаад ирээдүйд ч хүссэндээ хүрэх боломжтой бие хүн байна гэдгийг харуулах боломжтой.

Growth Mindset (Өсөлтийн сэтгэлгээ)

Оюун ухаан болон авьяас чадвар шаргуу хөдөлмөрөөр хөгждөг. Энэ нь та сорилтыг айдас биш, харин боломж гэж хардаг гэсэн эерэг сэтгэлгээтэй гэдгээ харуулах боломжтой. Жишээлбэл, шинэ спортод оролцож сурахад олон удаа бүтэлгүйтсэн ч тууштай зүтгэнэ, эсвэл шүүмжийг сөргөөр биш харин өөрийгөө сайжруулах боломж болгон ашигладаг сурагч гэдгээ харуулах боломжтой. Application дээр энэ нь эсээнд “би алдсанаасаа юуг сурсан” гэсэн өгүүлэмжээр эсвэл recommendation дээр багшийн “шүүмжлэлийг хөгжлийн түлхүүр болгож ашигладаг” гэсэн тодорхойлолтоор илэрч болно.

Perspective-Taking (Өөрийн бус өнцгийг ойлгох)

Өөр хүний үзэл бодол, мэдрэмжийг ойлгож, өөр өнцгөөс харж чаддаг байх. Энэ нь зөвхөн эелдэг байх биш, харин бусдын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, илүү багтаамжтай орчин бүрдүүлэх суурь чадварыг илэрхийлнэ. Дээд сургуульдаа очоод ч хүртэл нээгдмэл сэтгэлгээтэй олон зүйлсийг шингээж авч чадна гэдгээ харуулах боломжтой. Жишээ нь сургуулийн хэлэлцүүлгийн клубт нэгэн удаа өөрийнхөөс огт эсрэг байр суурь барьж, найзынхаа үзэл бодлыг хамгаалан илтгэл тавьсан байж болно. Эсээнээс бусад зүйлс, жишээ нь, recommendation дээр багш нь “өөрийнхөөс өөр үзэл бодлыг сонсож ойлгодог” гэж онцолсон бол энэ чадвар тод харагдана.

Purpose (Зорилго)

Хувь хүний хувьд утга учиртай бөгөөд нийгэмд өргөн хүрээтэй үнэ цэнтэй урт хугацааны зорилго. Энэ нь таны амьдралыг чиглүүлж, сонголт хийхэд тань тодорхой утга учрыг өгдөг зүйлс байж болно. Жишээлбэл, хүүхдийн асрамжийн газарт ажиллаж, цэцэрлэгийн хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахыг зорьсон, эсвэл сэтгэл судлалын чиглэлээр суралцаж, асрамжийн хүүхдүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа эсээ дээрээ бичиж болно. Энэ нь таны application-ийг “өөрөөсөө цааш нийгэмд үнэ цэнэ бүтээх хүсэлтэй” гэдгийг харуулна.

Self-Control (Өөрийгөө хянах чадвар)

Сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллээ удирдаж, урт хугацааны зорилгодоо төвлөрөх чадвар. Үүнийг энгийнээр хэлбэл: “одоохон авах баяр баяслыг” тэвчиж, ирээдүйд илүү том үр дүнд хүрэх гэсэн утгатай. Жишээлбэл, спортын багийн хатуу дэглэмийг чанд мөрдөхийн тулд найзуудтайгаа зугаалах боломжоо түр хойш тавих, эсвэл SAT-ийн бэлтгэлийн үеэр тоглоом тоглохын оронд өдөр бүр тогтсон цагаар хичээлээ хийх нь self-control-ийн тод жишээ болно. Би танд энгийн жишээ татаж өглөө. Харин та өөрийн амьдралдаа үнэхээр тохиолдсон, заримдаа бүр инээдтэй эсвэл санаанд оромгүй түүхээ бодоод нэг удаа бичиж үзээрэй. Тэр нь таны эссэ болон application дээр илүү жинхэнэ, бодит, хүчтэй харагдана.


Эдгээр 'Characters'-ийг яаж ашиглах вэ?

Олон сурагч эсээ бичиж эхлэхдээ хамгийн том алдаа нь “ямар сэдвээр бичих вэ?” гэж хэтэрхий удаан эргэлздэгт оршдог. Гэтэл үнэндээ сэдэв өөрөө чухал биш, харин таны эсээгээр дамжуулан admission officer юу харах вэ гэдэг нь хамгийн чухал.

Иймээс юуны өмнө өөрөөсөө асуугаарай:

  • Миний хамгийн тод харагддаг, хамгийн авууштай зан чанар (character) юу вэ?

  • Энэ зан чанарыг тод харуулах миний амьдралын хамгийн бодит жишээ юу вэ?

Хамгийн түрүүнд энэ асуултдаа хариулаад, түүнийгээ илтгэх бодит жишээ-нээс эхэлж бичихийг би санал болгож байна. Ингэвэл таны эсээ зүгээр нэг түүх ярихаас илүү таны character-ийг тод харуулж, таныг онцгой болгож чадна. Character үнэлгээ төгс байх албагүй. Харин уламжлалт оноо, дүн дээр тулгуурласан субъектив шүүлтээс илүү бодит, шударга, өргөн хүрээтэй үнэлгээ хийх нь чухал. Ингэснээр их сургуулиуд зөвхөн өндөр оноотой биш, харин амьдралын болон нийгмийн ур чадвараараа амжилтад хүрэх чадвартай оюутан гэдгээ харуулж чадна.

Та өөрийн үгийн мэдлэгээ сориод үзээрэй!
Даалгавар

Даалгавар

  1. "Яагаад?" асуулт

    “Яагаад дээд сургууль намайг сонгох ёстой вэ?” → 3–4 өгүүлбэрээр бичээрэй.

  2. Character сонгох

    Жишээнээс 2–3-ыг сонгоорой: Compassion, Curiosity, Gratitude, Grit, Growth Mindset, Perspective-Taking, Purpose, Self-Control.

    Сонгосон character бүрийн хажууд “Би энэ зан чанарыг хэрхэн харуулсан бэ?” гэж нэг өгүүлбэрээр бичээрэй.

    Жишээ түүх бичээрэй

    Сонгосон нэг character-ээ харуулах бодит жишээг богино өгүүллэг маягаар бичээрй.

    Application-д холбох

    Сонгосон character-ийг эсээндээ, ECs жагсаалтад эсвэл recommendation letter дээрээ аль хэсэгт ашиглаж болохоо төлөвлөх.

  3. Reflection

    Энэ зан чанар миний application дээр ямар өнгө нэмэх вэ?

    Энэ нь намайг өрсөлдөгчдөөс хэрхэн ялгаруулах вэ?

Social
All copyrights @HUR.
Terms and Conditions