Extracurricular Activities – яаж өөрийн онцгой өнгийг нэмэх вэ?

HUR. Ed

Анхны Алхам Баг

Мөнхзул Гилбок

UC Berkeley-д Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд SAT шалгалтад 1570 оноо авсан.

Энэхүү хичээлээр бид extracurricular буюу хичээлээс гадуурх үйл ажиллагааны ач холбогдол, түүнийг өргөдөлдөө хэрхэн оновчтой бичих талаар судална. Таны оролцсон үйл ажиллагаанууд нь манлайлах чадвар, тууштай байдал, сонирхлыг тань илэрхийлэх чухал хэсэг юм.

Хичээлийн Агуулга

  • Extracurricular гэж юу вэ?: Түүнийг Common App дээр хэрхэн зөв бичих, яагаад чухал болох тухай.

  • Үнэ цэнэ: Элсэлтийн хороонд таны манлайлал, тууштай байдал, сонирхлыг хэрхэн харуулдаг талаар.

  • Зөвлөмж: Түгээмэл гаргадаг алдаануудаас сэргийлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй болгох тухай зөвлөгөө.


Chapter 1: Хичээлээс гадуурх үйл ажилгааны цогц тайлбар

Амжилттай өргөдөл гаргагчид цөөн боловч, өвөрмөц бөгөөд уялдаа холбоотой extracurricular-ийн жагсаалттай байдаг.

Амжилттай Өргөдөл Гаргагчдын Extracurricular

Амжилттай өргөдөл гаргагчид цөөн боловч, өвөрмөц бөгөөд уялдаа холбоотой extracurricular үйл ажиллагааны жагсаалттай байдаг. Урт, эмх замбараагүй жагсаалтаас илүүтэй, цөөн боловч тодорхой, нэгдмэл түүхтэй үйл ажиллагаанууд нь илүү сайн үр дүн авчирдаг. Жишээлбэл, бичлэгийн ажилд орох хүн зөвхөн нэг сэтгүүл зүйн үйл ажиллагаа биш, харин бичлэгийн туршлагаар дүүрэн CV-тэй байх ёстой. Үүнтэй адил таны өргөдөл бүхэлдээ таны сонирхлыг батлах ёстой. Элсэлтийн ажилтнуудад таны өргөдлийг хянах богинохон хугацаа байдаг тул та ахлах сургуулийн турш юу хийснээ эхний харалтаар л харуулах хэрэгтэй. Уялдаа холбоотой жагсаалт нь таныг чин сэтгэлээсээ хичээллэдэг болохыг харуулж, элсэлтийн ажилтанд таныг сонгох тодорхой шалтгааныг өгдөг.

Амжилтгүй өргөдөл гаргагчид ихэвчлэн хоорондоо уялдаагүй үйл ажиллагаа, эсвэл чин сэтгэлгүй хийсэн (жишээ нь, патент, апп зэрэг) төслүүдтэй байдаг. Зөвхөн өргөдөл бөглөхийн тулд хийсэн, сүржин үйл ажиллагаанууд нь үр дүнгүй байдаг.

Extracurricular-ийн Үндсэн Тодорхойлолт

Таны extracurricular жагсаалт нь таны сонгох гэж буй мэргэжил, хүсэл тэмүүлэл, өвөрмөц түүхийг тодорхой харуулах ёстой. Хэрэв элсэлтийн ажилтан таны жагсаалтаас уялдаа холбоотой түүхийг шууд харж чадахгүй бол зөвхөн 10 үйл ажиллагаатай байх (бүр манлайлах үүрэгтэй байсан ч) нь тийм ч үр дүнтэй биш юм.

Тооноос Илүү Чанар

Хэрэв та ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ дур сонирхолтой бол цөөн тооны үйл ажиллагаанд гүнзгий оролцсон байх магадлалтай. Маш сайн төвлөрсөн таваас зургаан үйл ажиллагааны жагсаалт нь урт, эмх замбараагүй жагсаалтаас илүү үр нөлөөтэй байдаг. Долоо, найман үйл ажиллагаатай байх нь ч сайн боловч, хүчтэй өргөдөл нь зөвхөн 10 зайг дүүргэх бус, харин гүн гүнзгий оролцоо, зорилго дээр тулгуурладаг.

Extracurricular-ийн зөвлөмж болгож буй тоо:

Хамгийн багадаа

5 Үйл Ажилгаа

Сайн

7-8 Үйл Ажилгаа (Маш гүнзгий байх ёстой)

Really Good

10 Үйл Ажилгаа (сонгох мэргэжилтэйгээ холбоотой)


Хэрэв танд үнэхээр онцгой 10 extracurricular үйл ажиллагаа байгаа бол мэдээж бүгдийг нь оруулж болно. Гэхдээ 10 үйл ажиллагаа заавал байх шаардлагагүй. Нэг удаагийн сайн дурын ажлууд нь ихэвчлэн зүгээр л зай дүүргэгч гэж харагддаг бөгөөд чухал нөлөө үзүүлдэггүй.

Үнэ цэнэтэй extracurricular-ийн гурван чухал чанар:

  • Манлайлал: Санаачилга гаргах, хариуцлагатай үүрэг хүлээх.

  • Мэргэжилтэй холбоотой байдал: Үйл ажиллагаа нь таны сонгох гэж буй чиглэлтэй шууд холбогдох ёстой.

  • Тасралтгүй байдал: Урт хугацааны туршид тогтмол хичээл зүтгэл гаргах.

Таны сонирхол, хүсэл тэмүүлэл нь тасралтгүй байдлаар илэрдэг. Хэрэв та ямар нэг үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ дуртай бол хэдэн жилийн турш хичээллэж, энэ нь ихэвчлэн манлайлах үүрэг болон тухайн сэдвийн талаарх гүнзгий ойлголтод хүргэдэг.

Зөвхөн Шаардлагатай Зүйлсийг Өгөх

Өргөдөл дээрээ илүүдэл зүйл оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Элсэлтийн ажилтнууд таныг зөвхөн шаардлагатай мэдээллийг өгч, ажлыг нь хөнгөвчлөхийг хүсдэг. Тэд яагаад илүү зүйл шаарддаггүй гэдэгт учир бий.

Хэт Их Үгээр Битгий Хэл, Харин Үзүүл

Таны өргөдөл нь зөвхөн сонирхолтой гэж хэлэхээс илүүтэйгээр, бодит үйлдэлээрээ сонирхлоо харуулах ёстой. Жишээ нь, ямар ч extracurricularгүйгээр шинжлэх ухаанд сонирхолтой гэж хэлэх нь хангалтгүй. Энэ нь харилцаатай адил: таны үйлдэл л таны чин сэтгэлийг баталдаг. Таны extracurricular-ууд таны хэлсэн хүсэл тэмүүллийг батлах ёстой.


Chapter 2: Элсэлтэд тэнцэхэд зайлшгүй мэдэх ёстой гол ойлголтууд юу вэ?

“Коллежийн элсэлтийн ажилтнууд ахлах ангийн сурагчдаас нэг өдрийн дотор дэлхийг өөрчилнө гэж хүлээдэггүй.”

Коллежийн өргөдөл дээрх хичээлээс гадуурх үйл ажиллагаа (ECs) нь тодорхой зорилготой байх ёстой: өөрийн гэсэн тодорхой, өвөрмөц бөгөөд сонирхолтой "брэнд" эсвэл "ялгарах онцлог"-ийг илэрхийлэх хэрэгтэй.

Та элсэлтийн ажилтнуудад хоёр зүйлийг харуулах ёстой:
  1. Таны суралцахыг хүссэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ СОНИРХОЛТОЙ, ЧАДВАРТАЙ гэдгийг.

  2. Таны зан чанар, өөрөөр хэлбэл, ЧАДВАРАА БУСДЫН ТӨЛӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛАХ хүн гэдгийг.

Элсэлтийн ажилтнууд таныг сонгосон мэргэжилдээ туршлага хуримтлуулсан гэдгийг харахыг хүсдэг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа тань зүгээр л таны мэргэжилтэй холбоотой байхад хангалтгүй. Та өөрийн тодорхой хүсэл тэмүүллийг харуулж, бусад өргөдөл гаргагчдаас ялгарах өвөрмөц онцлогийг бий болгох хэрэгтэй. Энэхүү тод "ялгаа" нь элсэлтийн ажилтнуудад ижил сонирхолтой бусад олон сурагчаас таныг сонгох тодорхой шалтгааныг өгдөг.


жишээ 01:

Сурагчийн сонирхол

Амьтан, нохой

Сурагчийн харьяалагддаг нийгэмлэг

Орон нутгийн гудамжны нохойн хорогдох байр

Сурагчийн олж харсан асуудал

Гудамжны нохойн хорогдох байранд хэтэрхий олон нохой байна.

Сурагчийн тодорхойлсон шийдэл:

Нохойн байр барьж, тэднийг үрчлүүлэх магадлалыг дэмжих


жишээ 02:

Сурагчийн сонирхол

Гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгаа

Сурагчийн харьяалагддаг нийгэмлэг

Сургууль, өсвөр насныхан

Сурагчийн олж харсан асуудал

Арьс арчилгааны бүтээгдэхүүн олон боловч өсвөр насныхны арьсанд тохирох бүтээгдэхүүний мэдээлэл байхгүй

Сурагчийн тодорхойлсон шийдэл:

Өсвөр насныхны арьсыг судалж, судалгаа бичих


Өөрөөсөө асуух асуултууд:
  1. Та юу хийж чадах вэ? (Whar are you capable of?)

  2. Би хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ? (How can I contribute?)


Хэрхэн эхлэх вэ?
  • Жижигээс эхэл: Та нэг өдрийн дотор дэлхийг өөрчлөх шаардлагагүй. Эхлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол өөрийн сургуулиас эхлэх явдал.

  • Эхлээд сургуулиасаа: Өөрийн сонирхолтой холбоотой клубт нэгд. Хэрэв тийм клуб байхгүй бол өөрөө байгуул. Энэ нь санаачлага болон манлайллыг харуулдаг.

  • Хамрах хүрээгээ тэл: Сургуульдаа нөлөөлсний дараа та орон нутгийнхаа нийгэмлэг рүү, цаашлаад илүү өргөн хүрээг хамарч онлайнд нэвтрэх боломжтой.

  • Ур чадвараа хослуул: Үнэхээр өвөрмөц ХГҮА бий болгохын тулд хэд хэдэн ур чадварыг хослуул. Жишээлбэл, тогтвортой хөгжлийг сонирхдог сурагч сургуулийнхаа байгаль орчны клубт зориулж хиймэл оюун ухааны хянах төхөөрөмж бүтээхэд код бичих ур чадвараа ашиглаж болно.


Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратеги:


ОНЛАЙН > ОФЛАЙН

Төслөө онлайнаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол жижигээс эхэлж, орчин тойрны хэмжээнд нөлөөлөл үүсгэх нь хамгийн сайн арга юм. Сошиал медиа хаяг шууд нээхийн оронд эхлээд сургууль, нийгэмлэгтээ ажилла. Энэхүү суурь ажил нь танд үнэ цэнтэй мэдээлэл болон бодит түүхийг бүрдүүлэхэд тусална. Онлайнд бусдаас ялгарах нь хэцүү тул сошиал медиа хаяг тань тасралтгүй пост хийж, олон дагагчтай болж байж л үр нөлөөтэй байна.

Түгээмэл асуултууд: Манай сургуульд миний ирээдүйн мэргэжилтэй холбоотой клуб байхгүй бол яах вэ?

Миний хариулт: Хэрэв таны сургуульд таны мэргэжилтэй холбоотой клуб байхгүй бол өөрөө байгуулах нь маш сайн сонголт юм. Энэ нь таныг клубийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн хувиар шууд манлайлагч болгож, таны ирээдүйн мэргэжилдээ чин сэтгэлээсээ дур сонирхолтой гэдгийг харуулна. Гол нь тууштай байдал; төгсөх курст орох хүртлээ уг клубийг удирдсанаар та урт хугацааны хүсэл тэмүүлэлтэй гэдгээ харуулдаг.

Клуб байгуулснаар:

Манлайлах чадвар

Тууштай байдал

Зорилго


Нэг л ур чадварыг ашиглан аливааг хийж болно. Харин таныг үнэхээр өвөрмөц болгодог зүйл бол хэд хэдэн ур чадварыг хослуулан үр нөлөөтэй зүйл бүтээх чадвар юм. Сургуульдаа төсөл хэрэгжүүлж, нөлөөлөл үзүүлсний дараа дараагийн алхам бол хүрээгээ тэлэх юм. Нийгэмлэгтээ хүрч ажилласнаар та өөрийн нөлөөллийг тэлж, илүү том өөрчлөлт авчирч чадна.

Сайн дурын ажил = Бусдыг дэмжих

Эцэг эх, сурагчид ихэвчлэн сайн дурын ажил хийх нь коллежийн өргөдөлд үнэхээр чухал эсэхийг асуудаг. Энэ нь албан ёсны шаардлага биш байж болох ч, түүний үнэ цэнэ маш өндөр юм. Сайн дурын ажил гэдэг нь зөвхөн олон нийтийн төвд ажиллахыг хэлэхгүй; үүнийг сургууль дотроо эсвэл клубтээ хийж болно. Бусдад тусалж, эргэн тойрныхоо нийгэмлэгт эерэг нөлөө үзүүлж буй аливаа үйлдэл нь сайн дурын үйл ажиллагаанд тооцогддог. Ийм учраас сайн дурын ажил нь таны бусад хичээлээс гадуурх үйл ажиллагаатай байгалийн жамаар салшгүй холбоотой байдаг.

Хувийн төсөл
Өөрөөсөө асуух асуултууд:
  1. Яагаад энийг хийж байгаа вэ? (Why are you doing it?)

  2. Энэ юунд зориулагдсан бэ? / Хэнд зориулагдсан бэ? (What is it for? / Who is it for?)

Таны хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэхээр "онцгой" болгодог зүйл бол таны юу хийсэн бус, харин төслийн цаадах түүх юм. "Би үүнийг хийсэн, түүнийг хийсэн" гэж хэлэхэд хангалтгүй. Элсэлтийн ажилтнууд таныг ямар шалтгаанаар үүнийг хийсэн, ямар асуудлыг шийдэхийг зорьсон, мөн дэлхийд ямар нөлөө үзүүлснийг мэдэхийг хүсдэг. Энэхүү суурь нь таны үйл ажиллагааг утга учиртай бөгөөд мартагдашгүй болгодог.

Бүтээлч байж, өөрийн потенциалд итгэ.


Ашиглах Сурвалжууд:

  • EducationUSA Хичээлээс гадуурх үйл ажиллагааг хэрхэн зөв сонгож, өргөдөлдөө бичих тухай гарын авлага.

  • College Board Хичээлээс гадуурх үйл ажиллагааны ач холбогдол болон түүнийг хэрхэн ашиглах тухай зөвлөмж.

  • National Honor Society Академик амжилт, манлайлал, нийгмийн үйлчилгээнд суурилсан хөтөлбөр.

  • DoSomething.org Залууст зориулсан сайн дурын ажил, төсөл хөтөлбөрийн боломжууд.

  • TeenLife Клуб, дадлага, сургалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа хайх платформ.

Та өөрийн үгийн мэдлэгээ сориод үзээрэй!
Social
All copyrights @HUR.
Terms and Conditions