Мөнхзул Гилбок
UC Berkeley-д Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн үүсгэн байгуулагч бөгөөд SAT шалгалтад 1570 оноо авсан.
University of California (UC) системд харьяалагдах 9 сургуулийн (Berkeley, UCLA, San Diego, Davis, Irvine гэх мэт) өргөдлийг нэг дор бөглөх боломжтой цахим систем юм. Common App-оос ялгаатай нь UC систем нь өөрийн гэсэн порталтай бөгөөд тусдаа эссэ бичих шаардлагатай.
Мөн UC сургуулиуд нь олон улсын сурагчдад зориулсан мерит (merit-based) тэтгэлэг санал болгодог ч, олон Монгол сурагч энэ талаар мэддэггүй эсвэл өргөдлийн үеэр стратегийн алдаа гаргаж алддаг. Тиймээс энэ хичээл нь зөвхөн UC Application бөглөх алхамууд төдийгүй тэтгэлэг авах нууц зөвлөгөөнүүдийг багтаасан болно.
UC Application-ийн бүтэц
Personal Information | Хувийн мэдээлэл |
---|---|
Acadmic History | Ахлах сургуулийн дүн, хичээлүүд |
Activities & Awards | Гадаа хичээлийн үйл ажиллагаа |
Personal Insight Questions (PIQs) | 4 эссэ бичих хэсэг |
Scholarships & Programs | Тэтгэлгийн хүсэлт оруулах хэсэг |
Test Scores (Optional) | SAT, AP оноонууд (сонголтоор) |
UC сургуулиудын өргөдлийн системд бүртгүүлэх нь зөвхөн элсэлтийн өргөдлөө илгээхээс илүү ихийг агуулдаг. Олон Монгол сурагч UC сургуулиудын санал болгодог академик буюу merit-based тэтгэлгүүдийн талаар мэддэггүй эсвэл өргөдлөө илгээхдээ тэтгэлэгт өөрсдийгөө хамруулдаггүйгээс болж боломжоо алддаг. Жишээлбэл, UC Berkeley, UCLA, UC San Diego зэрэг сургуулиуд “Regents Scholarship” болон “Chancellor’s Scholarship” гэх мэт нэртэй академик тэтгэлэг олгодог. Эдгээр нь тусдаа тусгай өргөдөл шаарддаггүй бөгөөд таны өргөдөлд орсон GPA, эссэ, үйл ажиллагаа зэрэг мэдээллээс автоматаар үнэлэгддэг. Тиймээс UC Application-ийн Scholarships & Programs хэсгийг заавал бөглөж, eligibility буюу боломжтой эсэхийг тэмдэглэх нь чухал.
Тэтгэлэг авах хамгийн том үндэслэл бол таны академик бэлтгэл. Өндөр GPA-г хадгалах, AP эсвэл IB хичээлд өндөр оноо авах нь UC сургуулиудын нүдэнд таныг академик хувьд бэлэн гэдгийг харуулдаг. Хэрэв Монголд AP болон IB хөтөлбөр авах боломжгүй байсан бол “Additional Comments” хэсэгт энэ нөхцөл байдлаа тайлбарлаж, өөрийн авсан хүнд хичээлүүд, уралдаан тэмцээн, судалгаагаар үүнийг нөхөж буйгаа онцлон бичих нь чухал.
Мөн тэтгэлэг авахад Personal Insight Questions (PIQs) буюу эссэнүүд онцгой үүрэгтэй. Энд та зөвхөн өөрийгөө танилцуулаад зогсохгүй, нийгэмд оруулж буй хувь нэмэр, манлайлах боломж, сорилт бэрхшээлээ хэрхэн давсан тухайгаа гүнзгий бөгөөд шийдэмгий байр суурьтай бичих хэрэгтэй. PIQ-ны 8-р асуулт нь таны амьдралын нөхцөл, сорилтыг тодруулах боломж олгодог бөгөөд энэ хэсэгт Монгол улсаас ирсэн сурагчийн хувьд санхүүгийн болон системийн бэрхшээлийг бодитоор тайлбарлах нь тэтгэлэг олгогчдын хувьд эерэг дохио болдог.
Ингэснээр UC сургуулиудад өргөдлөө зөв бөглөж, өөрийн академик түвшин, PIQ эссэ, гадаад сургуулийн хөтөлбөрт тохирсон стратеги, Scholarships & Programs хэсгийг бүрэн ашигласнаар олон Монгол сурагчдын мэддэггүй, ховорхон ашигладаг merit-based scholarship-т өөрийгөө автоматаар өрсөлдөгч болгож чадна. Энэ бол зөвхөн элсэлт авах төдийгүй сургалтын төлбөрийн ачааллаа хөнгөлөх боломжийг давхар нээдэг хамгийн том давуу тал юм.