Урьхан Дэлгэр
Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.
Ном
Их сургуулийн элсэлтийн хариугаа авсны дараах хамгийн чухал, шийдвэрлэх алхам бол АНУ-ын оюутны визний (F-1) өргөдлийн үйл явц юм. Энэхүү хичээл нь визний материал бэлдэх үе шат, анхаарах нарийн зүйлс, Элчин сайдын ярилцлагад хэрхэн итгэлтэй, алдаа багатай оролцох талаар алхам бүрээр тайлбарлана.
1. Визний Бичиг Баримтын Бүтэц
I-20 маягт
Таны элссэн их сургууль албан ёсоор гаргаж өгдөг энэхүү маягт нь визний өргөдөлд заавал шаардлагатай гол баримт бөгөөд таны хэн болох, ямар хөтөлбөрт элссэнийг, сургуульд хэзээ очихоо баталдаг.
DS-160 цахим маягт
АНУ-ын виз мэдүүлэх бүх хүмүүс бөглөх шаардлагатай энэхүү онлайн маягтад таны хувийн мэдээлэл, зорчих зорилго, санхүүгийн байдал, аяллын төлөвлөгөө зэрэг нэгд нэгэнгүй тусгагдана. Мэдээллийг нэгэнт илгээсэний дараа засвар хийх боломжгүй тул анхааралтай бөглөх шаардлагатай.
SEVIS хураамж
F-1 виз хүсэгч бүр SEVIS системд бүртгүүлж, тодорхой хэмжээний хураамж ($350 орчим) төлөх ёстой. Энэ төлбөр нь таныг АНУ-ын дотоодын оюутны мэдээллийн санд бүртгэх зориулалттай ба визний ярилцлагадаа орохоос өмнө заавал төлөгдсөн байх ёстой.
Ярилцлагад Бэлтгэх
F-1 визний ярилцлага нь АНУ-ын Элчин сайдын яаманд товлогдож, англи хэл дээр ганцаарчилсан байдлаар явагддаг. Хэдийгээр ярилцлага богино (3–5 минут) үргэлжилдэг ч таны бэлтгэл цэгцтэй, оновчтой байх ёстой. Үүнд:
Элссэн сургуулийнх нь талаар мэдэх
Яагаад уг сургуулийг сонгосон, ямар мэргэжлээр сурах гэж буйгаа логиктой тайлбарлах
Сургалтын зардлыг хэрхэн санхүүжүүлэхээ баримтаар нотлох
Хичээлээ дуусгасны дараа эх орондоо буцах төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлэх
F-1 Визний Нөхцөл, Боломжууд
F-1 оюутны виз нь АНУ-д цагийн хязгаартай ажиллах, CPT/OPT практик туршлага авах, виз сунгах, мөн зарим тохиолдолд гадаад аялал хийх боломжийг олгодог. Гэхдээ эдгээрийг ашиглахдаа SEVIS систем болон сургуулийн зөвшөөрөлтэй уялдуулан хийх шаардлагатай.
4. Анхаарах Алдаа, Зайлсхийх Аргууд
Бичиг баримтын зөрүү, алдаа – нэр, төрсөн огноо, сургуультай холбоотой мэдээллийг зөв эсэхийг дахин дахин нягтлах
Худал мэдээлэл өгөх – санхүүгийн мэдээллийг хэт дөвийлгөх, бодит бус төлөвлөгөө танилцуулах зэргээс бол татгалзагдах тохиолдол элбэг
Төлөвлөгөөгүй, логикгүй яриа – "Элссэн болохоор л явж байна" гэх мэт тайлбарууд итгэл төрүүлдэггүй
Визний өргөдөл бол зүгээр нэг "форм бөглөх" ажил биш. Энэ бол таны ирээдүйн сургалтын зорилгоо бодитой, логиктой тайлбарлаж, АНУ-ын элчин сайдын яаманд өөрийнхөө бэлтгэл, чадвар, зорилгыг илэрхийлж чадах эхний том сорил юм.
Common Visa Officer Questions
Why did you choose this school?
Mention program strength, faculty, scholarship, alumni, etc.
Who is funding your education?
Be ready to explain if your sponsor is a single parent or non-family member. Show documents to prove legitimate funding source.
Do you plan to work in the U.S. after graduation?
You can mention OPT, but emphasize returning home.
What will you do after graduation?
Show career goals in your home country (e.g. return to Mongolia to work in education, business, government, etc.).
What do your parents do? How much do they earn?
Have clear, believable figures ready. Use official income statements.
Ашиглах Сурвалжууд:
U.S. Department of State АНУ-ын оюутны визний талаарх албан ёсны мэдээлэл.
SEVIS Оюутан, солилцооны хөтөлбөрийн албан ёсны сайт.
U.S. Embassy in Mongolia Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны визний мэдээллийн хуудас.
EducationUSA – Student Visa Guidance Оюутны виз авах зөвлөмж.
EducationUSA – Visa Interview Tips Визний ярилцлагад бэлдэх зөвлөгөө.