Урьхан Дэлгэр
Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.
Ном
Энэхүү хичээлээр бид Америкийн их сургуулиудад өргөдөл илгээх бүх төрлийн хугацаа, шатлал, стратегийг тайлбарлана. Early Decision (ED), Early Action (EA), Regular Decision (RD), UC системийн онцгой хуваарь зэрэг ялгааг ойлгосноор та өөрийн зорилго, боломжид тохирсон хамгийн оновчтой цагийн стратегийг боловсруулах чадвартай болно. Бид зөвхөн хугацааг танилцуулаад зогсохгүй, сургуулийн судалгаа хийх чухал эх сурвалжууд, цагийн менежмент, өргөдөл бэлтгэх шат дарааллыг нарийн задалж, амжилттай элсэгч болоход тань туслах болно.
Урьхан багшийн зөвлөгөө:
Шалгалтад бэлдэх нь чухал ч, үүнээс илүү элсэлтийн бүх цаг хугацааг харж, хэзээ ямар шалгалт өгөхөө төлөвлөх нь илүү чухал юм. Зарим сурагчид зөвхөн шалгалтад бэлдэхэд хэт их анхаарснаар цаашид болох боломжуудаа алдах тохиолдол бий. Шалгалтад хүссэн оноогоо авсан тохиолдолд таны өмнө хичээлээс гадуурх үйл ажиллагаа, тэтгэлэгт хамрагдах зэрэг олон боломжийн хаалга нээгддэг. Элсэлтийн үйл явцад хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм. Жишээлбэл, SAT, TOEFL, Duolingo зэрэг шалгалтыг жилд хэд хэдэн удаа өгөх боломжтой бол AP, IB зэрэг шалгалтууд нь зөвхөн жилд нэгээс хоёр удаа л болдог. Иймд та эдгээр шалгалтыг хэзээ өгөхөө анхааралтай төлөвлөх хэрэгтэй.
AP болон IB Шалгалтын Цагийн Хуваарь
Хэрэв та завсар жилгүйгээр шууд их сургуульд элсэхээр төлөвлөж байгаа бол AP эсвэл IB-ийн шалгалтад 11-р ангийн 12-р сараас 1-р сарын хооронд бүртгүүлж, тухайн жилийн 5-р сард шалгалтаа өгөх шаардлагатай.
IB Шалгалтын онцлог:
AP шалгалт нь тус тусдаа хичээлээр өгдөг бол IB нь бүхэлдээ 2 жилийн хөтөлбөртэй бөгөөд зөвхөн шалгалт төдийгүй, дотоод үнэлгээ (Internal Assessment) болон эсээ бичих зэрэг шалгууруудыг хангадаг. Иймд IB-ийн шалгалтын хуваарь болон бүртгэлийг урьдчилан төлөвлөх нь зайлшгүй чухал юм.
Мөнхзулын зөвлөгөө:
Өргөдлөө гаргахаасаа өмнө Early Decision (ED)-ийг яагаад сонгож байгаагаа тодорхой ойлгох нь зайлшгүй чухал. ED нь энгийн өргөдлөөс илүү өндөр тэнцэх магадлалтай байдаг тул та энэ сонголтыг хийснээр сургуульд илүү тууштай сонирхолтойгоо харуулж байгаа гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн "магадлал өндөр" гэдэг шалтгаанаар бус, тухайн сургуулийн ED-ийн тэнцэх хувь ямар байдаг, үнэхээр танд тохирч байгаа эсэхийг эхлээд баттай эх сурвалжаас судлах хэрэгтэй. Албан ёсны admission вэбсайтаас өгөгдөл хайж унших нь хамгийн найдвартай арга юм(эндээс хараарай). Мөн Early Decision II (ED II)-ийн зорилгыг ойлгох нь чухал. Шилдэг 30 сургуулиас бусад ихэнх коллежууд өөрсдийн Yield Rate-ийг (тэнцсэн оюутнуудаас хэд нь үнэхээр элсэж ордог хувь) нэмэгдүүлэхийн тулд ED II-г санал болгодог. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн тэнцүүлэхээс гадна, бодитоор бүртгүүлж ирэх оюутнуудын тоогоо өсгөж, нэр хүндийн жагсаалт дахь байр сууриа бататгахыг зорьдог. Нэг талаараа таны өргөдөл сайн байвал тэнцэх магадлал 30-40% хүртэл дээшилдэг. Гэвч тухайн сургууль тантай таарахгүй бол өөр нэг асуудал. Тиймээс өргөдлөө илгээхийн өмнө та нэг алхам ухраад өөрөөсөө асуугаарай:
“Энэ сургууль миний ирээдүйн зорилго, орчинд үнэхээр нийцэж байна уу?”
“Би ED сонголтоо зөвхөн өндөр магадлалын төлөө хийж байна уу, эсвэл өөрийн хувийн сонголт, зорилго дээрээ үндэслэж байна уу?”
Цогт багшийн хэлснээр, ED-г зөв ашиглахын тулд тухайн сургуулийн онцлог, стратегийг сайтар судалж, өөрийн мөрөөдөлтэй нийцүүлэн сонгох нь хамгийн ухаалаг алхам юм.
Америкийн их сургуулиудын тэтгэлгийн бүртгэлийн эцсийн хугацаа нэг дор цугласан нэгдсэн жагсаалт гэж байдаггүй. Учир нь хугацаа нь тухайн сургууль, муж болон тэтгэлгийн хөтөлбөрөөс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс та өөрөө мэдээллээ системтэйгээр хайж, бүртгэлээ зөв цагтаа хийх нь хамгийн чухал алхам.
Мэдээлэл олох гол зөвлөгөө:
Сургууль бүрийн албан ёсны сайтыг шалгах.
Сонирхож буй сургуулийнхаа Financial Aid болон Admissions хуудсыг тогтмол үзэж байгаарай(энэ хичээл дээр бас ярьсан). Тэтгэлгийн эцсийн хугацаа ихэнхдээ элсэлтийн өргөдлийн хугацаатай давхцдаг.Early Decision / Early Action: ихэвчлэн өмнөх жилийн 11-р сард.
Regular Decision: тухайн жилийн 1–2-р саруудад.
CSS Profile-ийг анхаарах.
Олон улсын оюутнуудын санхүүгийн дэмжлэгийн гол хэрэгсэл бол CSS Profile юм. Энэ маягтын эцсийн хугацаа ихэвчлэн таны өргөдлийн эцсийн хугацаатай давхацдаг тул хойшлуулахгүй бөглөх хэрэгтэй.Гадаад тэтгэлгүүдийг судлах.
Их сургуулиас гадуур олон төрлийн байгууллага, сангууд тэтгэлэг олгодог бөгөөд бүгд өөр өөр хугацаатай. Иймээс бие даан судалж, хайлт хийх нь зайлшгүй.Зөвлөгөө:
Шалгалтын бэлтгэлээ эртнээс эхэлдэг шигээ тэтгэлэг хайх ажлыг мөн аль болох эрт эхлүүлээрэй. Зарим тэтгэлгийн бүртгэл бүр сургуульдаа орохоосоо нэг жилийн өмнө хаагддаг тохиолдол ч бий.
Америкийн их сургуулиудын тэтгэлгийн бүртгэлийн эцсийн хугацааг жагсаан харуулсан нэгдсэн жагсаалт харамсалтай нь байдаггүй. Эцсийн хугацаа нь сургууль, муж, мөн тэтгэлгийн хөтөлбөрөөс хамаарч харилцан адилгүй байдаг.

Та дараах зөвлөгөөг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллийг олж аваарай.
Сургууль бүрийн албан ёсны сайтыг шалгах
Энэ бол хамгийн чухал алхам юм. Та сонирхож буй сургууль болгоны санхүүгийн дэмжлэг болон элсэлтийн хуудсыг заавал шалгах хэрэгтэй. Ихэнх сургуулиудын тэтгэлгийн бүртгэлийн хугацаа нь элсэлтийн өргөдлийн эцсийн хугацаатай давхцдаг.
- Early Decision/Early Action (Эртчилсэн өргөдөл): Ихэвчлэн сургуулиасаа нэг жилийн өмнөх 11-р сард байдаг.
- Regular Decision (Энгийн өргөдөл): Тухайн жилдээ эхлэхээс өмнөх 1-р эсвэл 2-р сард байдаг.CSS Profile-ийг анхаарах
Олон улсын оюутнууд санхүүгийн дэмжлэг хүсэхдээ ихэвчлэн CSS Profile-ийг бөглөдөг. Энэ маягтыг бөглөх хугацаа нь ихэвчлэн элсэлтийн өргөдлийн хугацаатай ижил байдаг тул анхааралтай шалгаарай.
Гадаад тэтгэлгүүдийг судлах
Их сургуулиас гадуурх байгууллагуудаас олгодог маш олон төрлийн тэтгэлэг байдаг. Эдгээр нь тус тусын хугацаатай тул та бие даан судалж, хайлт хийх шаардлагатай. Энэ жилээс Common App дээр таны профайлд тохирох тэтгэлгийн боломжуудыг харуулдаг болсон. Тиймээс зөвхөн өргөдлөө бөглөхөөс гадна, тэндээс санал болгож буй тэтгэлгүүдэд давхар бүртгүүлэхээ мартуузай. Энэ нь танд цаг хэмнэж, боломжийг нэг дор харах маш сайн арга юм.
BigFuture Scholarship Search ашиглан та өөрт тохирох тэтгэлгээ амархан хайж олоод, шууд бүртгүүлэх боломжтой.
Common App Scholarship Matching ашигласнаар та Common App дээрээ оруулсан мэдээлэлдээ үндэслэн өөрт яг тохирох тэтгэлгүүдэд автоматаар бүртгүүлэх боломжтой.
Зөвлөгөө: Эдгээрээс гадна сургууль бүр өөрийн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгтэй байдаг. Та сонирхсон сургуулийнхаа албан ёсны вэбсайтын Financial Aid хэсгийг шалгаж хэвшээрэй. Мөн InternationalStudent.com, Scholars4dev.com зэрэг олон улсын тэтгэлгийн мэдээллийн санг ашиглахад тустай. Мөн шалгалтын бэлтгэлээ эртнээс эхэлдэг шиг тэтгэлэг хайх ажлыг мөн эртнээс эхлээрэй. Зарим тэтгэлгийн бүртгэл сургуульд орохоос нэг жилийн өмнө хаагддаг.
Ашиглах Сурвалжууд:
Niche Их сургуулиудыг рейтинг, үнэлгээ, оюутны амьдралын талаарх мэдээллээр хайх боломжтой.
U.S. News & World Report Америкийн шилдэг их сургуулиудын албан ёсны рейтинг болон статистикийн мэдээлэл.
Common App Нийтийн өргөдлийн системийн хугацаа болон алхмуудыг тайлбарласан гарын авлага.
UC Admissions Калифорнийн Их Сургуулиудын (UC) элсэлтийн онцгой хуваарь.
Ivy League Admissions Ivy League-ийн сургуулиудын элсэлтийн хугацааны ерөнхий тойм.
EducationUSA - Application Timeline АНУ-д суралцахад туслах 5 алхам, түүний доторх өргөдөл илгээх үйл явц, цагийн хуваарь.
Даалгавар 1: Өргөдлийн стратегийг сонгох
Өөрийн боломж болон зорилгод тулгуурлан өргөдөл гаргах хамгийн оновчтой гурван стратегийг (Early Decision, Early Action, Regular Decision г.м) сонгоно уу. Сонгосон стратеги бүрийнхээ давуу болон сул талуудыг дор хаяж хоёр өгүүлбэрээр тайлбарлаарай.
Жишээ нь:
Early Decision: Давуу тал нь элсэх магадлал өндөр байдаг. Сул тал нь зөвхөн нэг сургуульд өргөдөл гаргах боломжтой бөгөөд элссэн тохиолдолд заавал тухайн сургуульд суралцах үүрэг хүлээдэг.
Даалгавар 2: Шалгалтын хуваарийг төлөвлөх
Элсэлтийн үйл явцын хугацааг харгалзан дараах шалгалтуудыг хэзээ өгөхөө төлөвлөнө үү. Шалгалт бүрийн онцлог, давтамжийг анхаарч, өөрт тохирох төлөвлөгөө гаргаарай.
Төлөвлөгөөнд тусгах зүйлс:
SAT/ACT: Хэдэн удаа өгөх вэ? Хэзээ бэлдэж эхлэх вэ? Эцсийн зорилтот оноо хэд вэ?
TOEFL/Duolingo: Хэзээ өгөх вэ? Шалгалт бүрийн онцлогийг харгалзан аль нь танд илүү тохиромжтой болохыг шийднэ үү.
AP/IB: Хэрэв та AP эсвэл IB шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа бол бүртгэл болон шалгалтын хугацааг нарийн тогтооно уу.
Даалгавар 3: Тэтгэлэг хайх, төлөвлөх
College Board-ийн BigFuture-ийг ашиглах: BigFuture платформоор дамжуулан дор хаяж гурван тэтгэлэг хайж олоорой. Олдсон тэтгэлэг бүрийн шаардлага, хугацааг тэмдэглэнэ үү. Энэхүү мэдээллийг олохдоо таны үүсгэсэн "College Application Tracker" дээрх "Scholarships" хуудсыг ашиглаж болно.
CSS Profile-ийг судлах: Таны сонирхож буй сургуулиуд CSS Profile-ийг шаарддаг эсэхийг Financial Aid хуудаснаас нь шалгаарай. Хэрэв шаарддаг бол бүртгүүлэх хугацааг тодорхойлж тэмдэглэнэ үү.
Зөвлөгөөгөө бичих: Хичээл дээр дурдсан “тэтгэлэг хайх зөвлөгөө”-нд үндэслэн, ирээдүйн оюутнуудад зориулсан нэг зөвлөгөөг дор хаяж 50 үгээр бичээрэй. Зөвлөгөөндөө хугацааны менежмент, мэдээлэл олох арга зүйг заавал тусгаарай.
Даалгавраа гүйцэтгэснээр та өргөдлийн үйл явцын чухал хэсгүүдийг системтэйгээр төлөвлөж сурах болно. Та хичээл дээр өгсөн дээд сургуулийн жагсаалтын форматыг татаж авч өөрийн судалсан мэдээллээ цэгцтэй хадгалах боломжтой.