Мөрөөдлөө хөглө.
Хүссэн бүхэндээ хүр.

HUR.Ed төслийн үндэс суурь анх 2019 онд COVID-19 цар тахлын хүнд үед тавигдсан юм. HUR. Ed үүсгэн байгуулагч Мөнхзул “Би ганцаараа сурахгүй. Хамтдаа суралцъя” гэж өөртөө хэлээд, “Sun Club” хэмээх онлайн хамтаа суралцах клубийг өөрийн санаачлагаар үүсгэн байгуулжээ. Хамгийн энгийн хэрэгслээр, хамгийн ухаалаг зорилго тавьсан энэ клуб нь тухайн үед зөвхөн хичээлээ үргэлжлүүлэх төдийгүй, олон залуусын дотоод галыг асаасан урам зоригийн орон зай болсон юм.
Мөнхзул энэхүү санаачлагыг зогсолтгүй хөгжүүлж, demo вебсайт болон боловсролын application-д шилжүүлсэн нь HUR.Ed хэмээх бодит платформ болон төрөх үндэс болсон. Тэрээр 2 жилийн завсар жилээ зөвхөн өөртөө төдийгүй, бусдад зориулсан бүтээлч хичээл зүтгэлээр дүүргэж, эцэст нь дэлхийд 12-т эрэмбэлэгддэг нэр хүндтэй их сургуульд тэнцэж, өөрийн итгэл үнэмшлийг баталсан анхны тод жишээ болсон юм.
Энэ үед түүний үзэл санаатай огтлолцсон, ижил зүрх сэтгэлтэй өөр нэгэн залуу — Цогт түүнтэй нэгдсэн юм. Цогт ахлах ангиа төгсөхдөө Paragon Project-ийг хэрэгжүүлж, олон сурагчдад 1:1 зөвлөгөө өгч, элсэлтийн материал боловсруулахад нь тусалж байв. Тэрээр өөрөө ч Columbia University-ийн Scholars Program-д тэнцэж, өөрийн мэдлэг, үнэт зүйлсээ бодитоор харуулсан.
Тэдний уулзалт бол аз тохиол биш — харин ижил мөрөөдөлтэй, ижил үнэ цэн бүхий хоёр хүний зорилгын огтлолцол байсан юм. Ингээд тэд хамтран “Анхны Алхам”, “Reach+” зэрэг сургалтуудыг бий болгож, Монголын залуусын мөрөөдөлд хүрэх замыг бодитоор бүтээгээд эхэлсэн.

Our Mission

Сүүлийн таван жилд гадаадад суралцах Монгол сурагчдын тоо жилээс жилд өссөөр байна. Зөвхөн 2023 онд гэхэд 12,000 гаруй Монгол оюутан АНУ, Солонгос, Япон, Европын орнуудад суралцаж байв. Гэвч эдгээр оюутнуудын ихэнх нь боловсролын зөвлөгөө, зуучлалын үйлчилгээнд хэдэн арван сая төгрөг зарцуулж, интернетээс чөлөөтэй авах боломжтой мэдээллийг өндөр үнээр худалдан авч байна.
HUR.Ed бол энэ тогтолцоог өөрчлөхөөр төрсөн хөдөлгөөн юм. Бид үнэтэй зөвлөгөө биш, бодит туршлага, өөрсдийн туулсан зам, сурах бичиг, жишээ, стратеги дээр суурилсан боловсролын дэмжлэгийг залуусдаа үнэ цэнтэйгээр хүргэхийг зорьдог. Бидний эрхэм зорилго бол:


"Мэдээллийг бус, замыг зааж өгөх."
Бид гадаадад суралцах мөрөөдөлтэй Монголын залуусыг бодитоор дэмжих, зөвхөн зорилго руу нь хөтлөх төдийгүй, зорилгынх нь учрыг ойлгуулж, бие даан хүрэх чадварыг нь хөгжүүлэхийг эрмэлздэг.