Sunday, October 19, 2025 at 1:00 PM

Яагаад анхны алхам гэж? Таны хүүхдэд тулгарч байгаа асуудлыг хамт шийдье.

Online
Танилцуулга
Танилцуулга

Хэрвээ та "Анхны Алхам" сургалтыг сонирхож байгаа ч яг ямар ач холбогдолтой, хүүхдийн тань ямар асуудлыг шийдэхэд туслах вэ гэдэгт эргэлзэж байвал, санаа зоволтгүй! Манай үүсгэн байгуулагч Мөнхзул болон хамтран үүсгэн байгуулагч Цогт тантай хувь хүний түвшинд ярилцаж, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, таны хүүхдийн ирээдүйд хамгийн зөв шийдвэр гаргахад туслах болно. Хүүхдийнхээ хөгжилд хөрөнгө оруулах Анхны алхмаа өнөөдөр хийгээрэй!

0

0

суудал

0

0

суудал

0

0

хугацаа

0

0

хугацаа

Хүмүүсийн сэтгэгдэл

Хүмүүсийн сэтгэгдэл

Хүмүүсийн сэтгэгдэл

Хөтөлбөр

Хүүхдийнхээ мөрөөдлийн коллеж руу хийх замыг тодорхой болгох 15 минут

Олон эцэг эх хүүхдээ яагаад сурах сонирхолгүй, анхаарал төвлөрөхгүй эсвэл өөртөө итгэлгүй болсныг сайн ойлгохгүй байх тохиолдол олон. Тиймээс бид “Анхны Алхам” сургалтын үүсгэн байгуулагч Мөнхзул болон хатран үүсгэн байгуулагч Цогтын зүгээс тус бүрт нь 15 минутын үнэгүй зөвлөгөө уулзалт санал болгож байна.

Америкийн их сургуулийн өргөдөл бол зүгээр нэг маягт бөглөх биш харин хүүхдийнхээ хэн болох, юунд дуртайгаа ойлгох том аялал юм. Гэхдээ олон эцэг эх, хүүхдүүд энэ үеэр дараах асуудлуудад тулгардаг:

  • Хүүхэд юуг сурах, ямар чиглэл сонгохоо мэдэхгүй байна

  • Эсээ бичихдээ юу онцлохоо ойлгохгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй

  • CV, extracurricular (нэмэлт үйл ажиллагаа) тал дээр сул

  • GPA, standardized test-ийн дарамт сэтгэлзүйд нөлөөлсөн

  • Тодорхой зорилгогүйгээс болж мотивац буурсан

Энэ уулзалтаар бид таны хүүхдийн нөхцөл байдлыг хамтдаа тодорхойлж, “Анхны Алхам” сургалт түүнийг хэрхэн өөрчлөх, дэмжих боломжтойг бодитоор ярилцана.


Уулзалтад илүү үр дүнтэй оролцохын тулд:

Доорх мэдээллээ урьдчилан бэлдээрэй:

  • Хүүхдийнхээ академик зорилго, сонирхлын талаар товч мэдээлэл

  • Хэрэв байгаа бол хичээлээс гадуурх үйл ажилгааны жагсаалт, CV, дүн зэрэг материал

  • Танд хамгийн их санаа зовоож буй асуултаа тодорхой бичсэн байх

Энэ уулзалт бол зүгээр нэг ярилцлага биш таны хүүхдийн ирээдүйн шийдвэр гаргах, зөв чиглэлээ олох бодит анхны алхам байх болно.

Бүртгүүлэх
Social
All copyrights @HUR.
Terms and Conditions