Визний өргөдөл
Урьхан Дэлгэр
Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.
Визний ӨргөдөлТа их сургуульд тэнцсэнийхээ дараа хийх ёстой хамгийн чухал алхам бол визний өргөдлийн үйл явц юм. Энэхүү хичээлээр бид визний өргөдлийг хэрхэн бэлдэх, ярилцлагад хэрхэн амжилттай орох талаар нарийвчлан тайлбарлана.
Хичээлийн Агуулга
Визний өргөдлийн бүтэц: I-20, DS-160 маягт, SEVIS хураамж зэрэг чухал бичиг баримтууд.
Ярилцлагын бэлтгэл: Элчин сайдын яамны ярилцлагад хэрхэн бэлдэх, түгээмэл асуултуудад хэрхэн хариулах.
F-1 оюутны виз: Олон улсын оюутны визний нөхцөл, онцлог, боломжууд.
Алдаа гаргахаас сэргийлэх зөвлөмж: Бичиг баримт дутуу байх, худал мэдээлэл өгөхөөс хэрхэн зайлсхийх тухай.
I-20, DS-160, SEVIS хураамж зэрэг чухал бичиг баримтууд нь визний өргөдлийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд юм.
I-20 маягт: Их сургуульд тэнцсэнийхээ дараа тухайн сургуулиас албан ёсоор олгодог баримт. Энэ нь таныг тухайн сургуульд элссэнийг баталгаажуулж, сургалтын болон хувийн мэдээллийг агуулсан байдаг. Энэ бол оюутны F-1 визний өргөдөл гаргахад зайлшгүй шаардлагатай бичиг баримт юм.
DS-160 маягт: АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргадаг цахим визний өргөдлийн маягт. Та хувийн мэдээлэл, аяллын зорилго, цаашдын төлөвлөгөө зэрэг мэдээллийг энэ маягтад бөглөнө.
SEVIS хураамж: Student and Exchange Visitor Information System буюу SEVIS-ийн үйлчилгээний төлбөр юм. Энэ нь АНУ-д суралцах оюутнуудыг бүртгэж, хянах систем бөгөөд та визний ярилцлагадаа орохоос өмнө энэ хураамжийг төлсөн байх шаардлагатай.Энэ гурван зүйлийг бүрэн гүйцэт бэлтгэсэнээр та визний өргөдлийн үйл явцад алдаа гаргахгүй байх боломжтой.
Ашиглах Сурвалжууд:
Албан Ёсны Гарын Авлага
U.S. Department of State АНУ-ын оюутны визний талаарх албан ёсны мэдээлэл.
SEVIS Оюутан, солилцооны хөтөлбөрийн албан ёсны сайт.
U.S. Embassy in Mongolia Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны визний мэдээллийн хуудас.
Зөвлөмжүүд
EducationUSA – Student Visa Guidance Оюутны виз авах зөвлөмж.
EducationUSA – Visa Interview Tips Визний ярилцлагад бэлдэх зөвлөгөө.