document.addEventListener("keydown", function (event){ if (event.ctrlKey){ event.preventDefault(); } if(event.keyCode == 123){ event.preventDefault(); } });
Өргөдлөө хэрхэн төлөвлөх вэ?
HUR. Ed

Анхны Алхам Баг

Урьхан Дэлгэр

Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.

Энэхүү хичээлээр бид Америкийн их сургуулиудад өргөдөл илгээх бүх төрлийн хугацаа, шатлал, стратегийг тайлбарлана. Early Decision (ED), Early Action (EA), Regular Decision (RD), UC системийн онцгой хуваарь зэрэг ялгааг ойлгосноор та өөрийн зорилго, боломжид тохирсон хамгийн оновчтой цагийн стратегийг боловсруулах чадвартай болно.Бид зөвхөн хугацааг танилцуулаад зогсохгүй, сургуулийн судалгаа хийх чухал эх сурвалжууд, цагийн менежмент, өргөдөл бэлтгэх шат дарааллыг нарийн задалж, амжилттай элсэгч болоход тань туслах болно.

Урьхан багшийн зөвлөгөө:

Шалгалтад бэлдэх нь чухал ч, үүнээс илүү элсэлтийн бүх цаг хугацааг харж, хэзээ ямар шалгалт өгөхөө төлөвлөх нь илүү чухал юм. Зарим сурагчид зөвхөн шалгалтад бэлдэхэд хэт их анхаарснаар цаашид болох боломжуудаа алдах тохиолдол бий.Шалгалтад хүссэн оноогоо авсан тохиолдолд таны өмнө хичээлээс гадуурх үйл ажиллагаа, тэтгэлэгт хамрагдах зэрэг олон боломжийн хаалга нээгддэг. Элсэлтийн үйл явцад хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм. Жишээлбэл, SAT, TOEFL, Duolingo зэрэг шалгалтыг жилд хэд хэдэн удаа өгөх боломжтой бол AP, IB зэрэг шалгалтууд нь зөвхөн жилд нэгээс хоёр удаа л болдог. Иймд та эдгээр шалгалтыг хэзээ өгөхөө анхааралтай төлөвлөх хэрэгтэй.

AP болон IB Шалгалтын Цагийн Хуваарь

Хэрэв та завсар жилгүйгээр шууд их сургуульд элсэхээр төлөвлөж байгаа бол AP эсвэл IB-ийн шалгалтад 11-р ангийн 12-р сараас 1-р сарын хооронд бүртгүүлж, тухайн жилийн 5-р сард шалгалтаа өгөх шаардлагатай.

IB Шалгалтын онцлог:

AP шалгалт нь тус тусдаа хичээлээр өгдөг бол IB нь бүхэлдээ 2 жилийн хөтөлбөртэй бөгөөд зөвхөн шалгалт төдийгүй, дотоод үнэлгээ (Internal Assessment) болон эссе бичих зэрэг шалгууруудыг хангадаг. Иймд IB-ийн шалгалтын хуваарь болон бүртгэлийг урьдчилан төлөвлөх нь зайлшгүй чухал юм.

Мөнхзулын зөвлөгөө:

Өргөдөл гаргахаасаа өмнө та Early Decision-ийг яагаад сонгож байгаагаа ойлгох нь чухал. Учир нь эрт өргөдөл нь энгийн өргөдлөөс илүү тэнцэх магадлал өндөртэй байдаг тул та энэ боломжийг ашиглаж байгаа гэсэн үг юм.Тэгвэл таны бүртгүүлж буй сургуулийн Early Decision-ийн тэнцэх магадлал хэр өндөр байгааг мэдэх нь зүйтэй. Энэхүү мэдээллийг интернэтээс хайж болдог ч, сургуулиудын өөрсдийн мэдээлдэг албан ёсны мэдээлэл нь хамгийн баттай эх сурвалжаас хайж унших нь зүйтэй. Early Decision-ний дата та эндээс олж харах боломжтой. Үүнээс гадна Early Decision II (ED II) яагаад байдаг вэ гэдгийг ойлгох нь чухал. Шилдэг 30 сургуулиудаас бусад коллежууд ихэвчлэн өөрсдийн "Yield Rate"-ийг нэмэгдүүлэхийн тулд ED II-г санал болгодог. "Yield Rate" гэдэг нь тухайн сургуульд тэнцсэн хэдэн хувийн оюутан бүртгүүлж элсэн ордог вэ гэдгийг харуулдаг үзүүлэлт юм.Тиймээс та сургуульдаа өргөдөл явуулахаасаа өмнө Цогт багшийн зөвлөгөөг дагаж, тухайн сургуулийн онцлог болон стратегийг сайтар судлах нь зүйтэй.

Америкийн их сургуулиудын тэтгэлгийн бүртгэлийн эцсийн хугацааг жагсаан харуулсан нэгдсэн жагсаалт харамсалтай нь байдаггүй. Эцсийн хугацаа нь сургууль, муж, мөн тэтгэлгийн хөтөлбөрөөс хамаарч харилцан адилгүй байдаг.

Та дараах зөвлөгөөг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллийг олж аваарай.

  1. Сургууль бүрийн албан ёсны сайтыг шалгах
    Энэ бол хамгийн чухал алхам юм. Та сонирхож буй сургууль болгоны санхүүгийн дэмжлэг болон элсэлтийн хуудсыг заавал шалгах хэрэгтэй. Ихэнх сургуулиудын тэтгэлгийн бүртгэлийн хугацаа нь элсэлтийн өргөдлийн эцсийн хугацаатай давхцдаг.
    - Early Decision/Early Action (Эртчилсэн өргөдөл): Ихэвчлэн сургуулиасаа нэг жилийн өмнөх 11-р сард байдаг.
    - Regular Decision (Энгийн өргөдөл): Тухайн жилдээ эхлэхээс өмнөх 1-р эсвэл 2-р сард байдаг.

  2. CSS Profile-ийг анхаарах

    Олон улсын оюутнууд санхүүгийн дэмжлэг хүсэхдээ ихэвчлэн CSS Profile-ийг бөглөдөг. Энэ маягтыг бөглөх хугацаа нь ихэвчлэн элсэлтийн өргөдлийн хугацаатай ижил байдаг тул анхааралтай шалгаарай.

  3. Гадаад тэтгэлгүүдийг судлах

    Их сургуулиас гадуурх байгууллагуудаас олгодог маш олон төрлийн тэтгэлэг байдаг. Эдгээр нь тус тусын хугацаатай тул та бие даан судалж, хайлт хийх шаардлагатай.

    Зөвлөгөө: Шалгалтын бэлтгэлээ эртнээс эхэлдэг шиг тэтгэлэг хайх ажлыг мөн эртнээс эхлээрэй. Зарим тэтгэлгийн бүртгэл сургуульд орохоос нэг жилийн өмнө хаагддаг.


Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг

Олон улсын оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэг байдаг. Зарим нь тодорхой улс, бүс нутгаас ирсэн оюутнуудад, зарим нь тодорхой чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулагдсан байдаг. Хамгийн алдартай тэтгэлэгүүдийн заримыг энд дурдлаа.

  1. Fulbright Foreign Student Program (Фулбрайтын Олон Улсын Оюутны Хөтөлбөр): Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй орны иргэн, магистр болон докторын түвшний оюутнуудад АНУ-д суралцах, судалгаа хийх боломжийг олгодог. Энэ нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал, онгоцны тасалбар болон эрүүл мэндийн даатгалыг багтаасан бүрэн санхүүжилттэй тэтгэлэг юм.

  2. Chevening Scholarship (Чивнинг Тэтгэлэг): Энэ нь Их Британийн засгийн газрын тэтгэлэг бөгөөд олон улсын оюутнуудад Их Британийн аль ч их сургуульд магистрын зэрэгт суралцах боломжийг олгодог. Энэхүү тэтгэлэг нь ирээдүйн удирдагчдыг хөгжүүлэх зорилготой бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, аялал зэрэг бүх зардлыг хамардаг.

  3. Gates Cambridge Scholarship (Гэйтсийн Кэмбриджийн Тэтгэлэг): Энэ тэтгэлэг нь АНУ-аас бусад орны иргэн, Кембрижийн их сургуульд магистр эсвэл докторын зэрэгт суралцах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан. Энэ нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал, аялал болон бусад зардлыг бүрэн хамардаг.

  4. Clark University Global Scholars Program (Кларкийн Их Сургуулийн Дэлхийн Оюутны Хөтөлбөр): Энэ нь АНУ-ын Кларкийн Их Сургуулийн тэтгэлэг юм. Энэ нь шинэ элсэгч олон улсын оюутнуудад зориулагдсан бөгөөд жилд 10,000 ам.доллар ба түүнээс дээш санхүүжилт олгодог. Мөн ажлын туршлага олох боломжийг олгодог.

  5. Berea College Scholarship (Береа Коллежийн Тэтгэлэг): Энэ нь АНУ-ын Береа коллежийн бакалаврын түвшний олон улсын оюутнуудад зориулсан бүрэн санхүүжилттэй тэтгэлэг юм. Энэ тэтгэлэг нь сургалтын төлбөрийн 100%-ийг хамардаг.
    Нэмэлт зөвлөгөө:
    Эдгээр тэтгэлэгээс гадна тухайн сургууль бүр өөрийн гэсэн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгтэй байдаг. Та сонирхсон сургуулийнхаа албан ёсны вэбсайтаар орж, санхүүгийн тусламжийн хэсгийг шалгаарай. Мөн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгийн мэдээллийн сантай сайтууд байдаг, жишээлбэл, InternationalStudent.com эсвэл Scholars4dev.com гэх мэт.

Ашиглах Сурвалжууд:

Судалгаа болон Зөвлөмж

  • Niche Их сургуулиудыг рейтинг, үнэлгээ, оюутны амьдралын талаарх мэдээллээр хайх боломжтой.

  • U.S. News & World Report Америкийн шилдэг их сургуулиудын албан ёсны рейтинг болон статистикийн мэдээлэл.

Өргөдлийн хуваарь

  • Common App Нийтийн өргөдлийн системийн хугацаа болон алхмуудыг тайлбарласан гарын авлага.

  • UC Admissions Калифорнийн Их Сургуулиудын (UC) элсэлтийн онцгой хуваарь.

  • Ivy League Admissions Ivy League-ийн сургуулиудын элсэлтийн хугацааны ерөнхий тойм.

  • EducationUSA - Application Timeline АНУ-д суралцахад туслах 5 алхам, түүний доторх өргөдөл илгээх үйл явц, цагийн хуваарь.

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?