document.addEventListener("keydown", function (event){ if (event.ctrlKey){ event.preventDefault(); } if(event.keyCode == 123){ event.preventDefault(); } });
Стандартлагдсан шалгалтууд | SAT, IELTS, TOEFL, AP, IB
HUR. Ed

Анхны Алхам Баг

Урьхан Дэлгэр

Northwestern University-д Химийн инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. SAT-д 1530 оноо авч, бие даан 7 AP шалгалт өгч амжилттай давсан, ХҮР 2024 төгсөгч.

Стандарт Шалгалтын Цогц Гарын АвлагаЭнэхүү хичээлээр бид Америк болон дэлхийн шилдэг их сургуулиудад элсэхэд зайлшгүй шаардлагатай SAT, IELTS, TOEFL, AP, IB зэрэг стандарт шалгалтуудыг танилцуулна. Шалгалт тус бүрийн онцлог, зорилго, үнэлгээ, мөн Монголд өгөх боломжийн талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.Энэхүү хичээлийг үзсэнээр та өөрт тохирсон шалгалтыг сонгож, бэлтгэлээ илүү үр дүнтэй хийх арга зүйд суралцана.

GPA

Элсэлтэд unweigthed GPA нь хамгийн чухал зүйл болсон.

Unweighted GPA нь одоо хамгийн чухал академик үзүүлэлт болсон. Шилдэг 30 сургуулийн ихэнх нь 3.8 болон түүнээс дээш unweighted GPA-тай байхыг хүсэж байгаа дата-тай байна. Коллежууд одоо хичээлийн ачааллаас илүүтэйгээр сурагчийн тогтвортой сурлагын үр дүнг чухалчилж байна. Хэрэв та "А"-аас доош үнэлгээ авна гэж таамаглаж байгаа бол AP эсвэл Honors (сургуулиас тань санал болгодог хичээлийн системд л хамаарна.) хичээл авахгүй байх нь илүү дээр гэж үздэг.

gpa-г элсэлтийн ажилтнууд ингэж шаардаж байна:

TOP 30

GPA 3.8 эсвэл түүнээс дээш

Unweighted GPA гэж юу вэ?

An unweighted GPA нь AP эсвэл Honors хичээлүүдийн ачаалалд нэмэлт оноо өгдөггүй дүнгийн системийг хэлнэ. Ихэнх Монгол сургуульд Unweighted GPA системтэй байдаг учир үүнд та санаа зовох хэрэггүй. Гэвч таны сургууль weighted GPA-тай системтэй бол та "В" эсвэл түүнээс доош үнэлгээ авна гэж тооцоолж байгаа бол AP эсвэл Honors хичээл авахгүй байх нь дээр. Энэ нь өмнө жилийн элсэн орсон сурагчид дунд "В" үнэлгээ авсан сурагчид ердийн ангид "А" авсан хүмүүс шиг элсэлтийн шалгаруулалтад сайн үзүүлэлттэй байж чадаагүй гэсэн үг юм.

Элсэлтийн ажилтнууд одоо өргөдөл гаргагчийн дүнгийн хуудсан дахь "В" үнэлгээний тоог нарийн шалгаж байна.

SAT болон ACT шалгалтын ялгаа

Шалгуур

SAT

ACT

Хэсгүүд

Унших ба Бичих, Математик

Англи хэл, Математик, Унших, Шинжлэх ухаан

Шинжлэх ухааны хэсэг

Шинжлэх ухааны тусгай хэсэг байхгүй; харин шинжлэх ухааны үндэслэл нь бусад хэсгүүдэд нэгтгэгдсэн байдаг.

Өгөгдлийн анализ, шинжлэх ухааны үндэслэлд чиглэсэн тусгай Шинжлэх ухааны хэсэгтэй.

Математик

Илүү өргөн хүрээний математикийн сэдвийг агуулдаг бөгөөд нийтлэг томьёо бүхий хуудас өгдөг. Бүх математикийн асуултад зориулсан Desmos график тооцоолуур суурилуулсан байдаг.

Матриц, логарифм гэх мэт SAT-д байдаггүй зарим ойлголтуудыг агуулдаг боловч томьёо өгдөггүй. Оюутнууд өөрийн тооцоолуураа авчирдаг.

Формат

Одоо дижитал, дасан зохицох шалгалт болсон. Хэсэг тус бүрийн (Унших/Бичих, Математик) хоёр дахь модулийн хүндрэл нь эхний модулийн гүйцэтгэлээс хамаардаг.

Цаасан болон дижитал форматаар аль алинаар нь өгөх боломжтой. Энэ шалгалт нь шугаман буюу таны гүйцэтгэлээс хамаарч хүндрэл нь өөрчлөгддөггүй.

Хугацаа

Нийт хугацаа богино (2 цаг 14 минут) бөгөөд асуулт тус бүрт илүү их хугацаа оногддог.

Нийт хугацаа урт (2 цаг 55 минут) бөгөөд илүү хурдтай байхыг шаарддаг.

Үнэлгээ

400-1600 онооны хооронд үнэлэгддэг.

1-36 онооны хооронд үнэлэгддэг.

Ашиглах Сурвалжууд:

  • College Board SAT болон AP шалгалтуудын тухай бүрэн мэдээлэл болон гарын авлага.

  • ACT Official ACT шалгалтын бүтэц, агуулга, болон бүртгэлийн мэдээлэл.

  • ETS – TOEFL TOEFL шалгалтын албан ёсны сайт.

  • Duolingo English Test Duolingo-ийн Англи хэлний шалгалтын талаарх мэдээлэл.

  • EducationUSA Олон улсын оюутнуудад зориулсан стандарт шалгалтуудын шаардлага.

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?