document.addEventListener("keydown", function (event){ if (event.ctrlKey){ event.preventDefault(); } if(event.keyCode == 123){ event.preventDefault(); } });
Тодорхойлох захидал
HUR. Ed

Анхны Алхам Баг

Анар Баттогтох

Cornell University-д Хөдөлмөр ба Үйлдвэрийн харилцаагаар суралцдаг. SAT-д 1490 оноо авч, GAP жилийн турш Монголдоо ХҮР-ийн багш, төгсөгчөөр ажилласан.

Ном

Brag Sheet (Recommendation Letter)

Recommendation Letter буюу тодорхойлох захидлыг хэрхэн авч, өргөдлөө үнэн зөв, бодитоор бүрдүүлэх талаар суралцана. Сайн тодорхойлох захидал нь таныг бусдаас онцгойруулах чухал хүчин зүйл болдог.

Хичээлийн Агуулга

  • Recommendation Letter-ийн ач холбогдол: Элсэлтийн хороонд таныг хэрхэн илүү сайн таниулах талаар.

  • Зөв хүнээ сонгох: Хэнээс, хэзээ тодорхойлох захидал хүсэх нь зүйтэй болох.

  • Зөвлөмж: Тодорхойлох захидал хүсэх үед гаргадаг түгээмэл алдаануудаас сэргийлэх.

Мөнхзул багшийн зөвөлгөө болон мэдээллүүд

1. Тодорхойлох Захидлын Ерөнхий Шаардлага

  • Тоо хэмжээ ба эх сурвалж: АНУ-ын ихэнх их сургуульд өргөдөл гаргахад гурван тодорхойлох захидал шаардлагатай байдаг: хоёр нь багшаас, нэг нь сургуулийн зөвлөхөөс (counselor).

  • Хичээлийн төрөл: Нэг багш нь нийгмийн ухаан/хүмүүнлэгийн (жишээ нь, англи хэл, түүх), нөгөө нь STEM (жишээ нь, математик, шинжлэх ухаан) хичээлийн багш байвал сайн. Ингэснээр таныг янз бүрийн орчинд хэрхэн идэвхтэй байдгийг харуулах боломжтой.

  • Мэргэжилтэй уялдаа: Таны сонгосон мэргэжилтэй холбоотой хичээлийн багшаас захидал авах нь чухал. Жишээлбэл, инженер болох хүсэлтэй оюутан физик эсвэл математикийн багшаас захидал авбал илүү үр дүнтэй.

2. Үр нөлөөтэй Тодорхойлох Захидлын Гол Агуулга

Элсэлтийн ажилтнууд тодорхойлох захидлыг хамгийн сүүлд уншдаг тул тэд тухайн сурагчийн өргөдөлд дурдагдаагүй, бодит, тодорхой мэдээллийг хайж байдаг. Үр нөлөөтэй захидалд дараах зүйлсийг онцлон дурдах хэрэгтэй:

  • Ангид оруулсан хувь нэмэр: Ангийн ярилцлагыг идэвхжүүлэх, найздаа туслах гэх мэт эерэг нөлөөллийн түүхүүд.

  • Оюуны сонирхол: Хичээлээс гадуур нарийн төвөгтэй сэдвүүдээр сонирхож, судалдаг тухай жишээнүүд.

  • Тууштай байдал, өсөлт: Сургалтын бэрхшээлийг хэрхэн даван туулж, өөрийгөө хөгжүүлсэн түүх.

  • Нийгэмд үзүүлсэн нөлөө: Сургуулийн орчин болон орон нутагтаа хэрхэн хувь нэмэр оруулсан тухай тодорхойлолт.

"Сайн" захидал нь ерөнхий, сайн үгсээр бичигдсэн байхад, "гайхалтай" захидал нь тухайн сурагчийн талаар тодорхой түүх өгүүлдэг. Хамгийн үр дүнтэй захидлууд "миний ажлын туршлага дахь шилдэг оюутнуудын нэг" гэх мэт тодотголуудыг ашигладаг.

3. Нэмэлт Тодорхойлох Захидлын Үүрэг

  • Хэзээ илгээх вэ?: Ихэнх шилдэг их сургуулиуд, ялангуяа Ivy League-н сургуулиуд нэмэлт захидал шаарддаггүй. Хэрэв нэмэлт захидал нь таны өргөдлийн бусад хэсэгт дурдагдаагүй онцгой, өвөрмөц өнцгийг харуулж байвал л илгээх нь зүйтэй.

  • Өвөрмөц өнцөг: Үнэхээр үр дүнтэй нэмэлт захидал нь хүмүүсийн төсөөлөөгүй хүнээс ирдэг байх ёстой. Жишээлбэл, ахмад настны төвд сайн дураараа ажилладаг оюутан тус төвийн захирлаас биш, харин үйлчилгээ авдаг нэг ахмадаас захидал авсан нь түүний өргөдлийг олон мянган өргөдлөөс онцгой болгосон.

4. Сайн Захидал Авахад Сурагчийн Оролцоо

Сурагчид өөрсдөө тодорхойлох захидлынхаа чанарт ихээхэн нөлөөлөх боломжтой гэж үздэг. Энэхүү үйл явц дахь сурагчийн хамгийн том үүрэг бол багш, зөвлөхтэйгөө үнэн сэтгэлээсээ, бат бөх харилцаа тогтоох явдал юм.

  • Харилцаа тогтоох: Багш, зөвлөхтэйгээ хичээлээс гадуур гүн гүнзгий ярилцаж, өөрийн хүсэл тэмүүлэл, сонирхлоо хуваалцаарай.

  • Давуу талаа тодотгох: Сайн харилцаа нь багш нарт таны онцгой чадвар, хувь нэмэр, өвөрмөц түүхийг итгэлтэйгээр бичих боломжийг олгодог. Энэ нь монгол сурагчдад онцгой ач холбогдолтой юм.

тодорхойлох захидалын жишээ:

Муу Жишээ

Сайн Жишээ

"Bataa is brilliant. A driven, energetic young man with a bright future. He combines a fierce desire to succeed with an inborn talent."

"Saraa has always kept me on top of my game. Week one when she took the pre-test before we covered anything in Mongolian history at all and she passed, I knew I was going to have to do more to challenge and engage her. She was constantly reading, researching, and staying after class to grapple with complex ideas. To find a student who enjoys learning this much is always a dream for a teacher but it also made me better. I can’t describe how much better she made me as a teacher and how much better I knew my content in preparation for Jenna entering my classroom every day."

Таны тодорхойлох захидал хэний ч нэрээр орлуулж болохуйц ерөнхий магтаал биш, харин таныг онцгойлон тодорхойлсон, бодит жишээтэй байх ёстой.

Харвардын тодорхойлох захидлыг үнэлэх нууц систем (бага оноо авах тусам өндөр үнэлэгдэнэ.):

Оноо

Үг

1

Strikingly unusual support: "The best of a career," "one of the best in many years," truly over the top.

2

Very strong support: "One of the best" or "the best this year."

3+

well above average, consistently positive

3

Generally positive, perhaps somewhat neutral or generic.

жишээ:

Batorgil wasn’t the loudest student in the class but when he raised his hand, you could see everyone around the classroom kind of dialing in a little bit more, taking notes because we knew every time that Batorgil would kick up this discussion and that’s the thing. He’s one of the best I’ve seen in my entire career.

Элсэлтийн мэргэжилтэн таныг бусдад хэрхэн тусалдаг, нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулдгийг харахыг хүсдэг. Жишээ нь:

Uyanga is an incredible asset to the class. She’s the one that I wouldn’t even have to ask to help others around her. She would just do it naturally and approachably and she would do it not because she was getting extra points or anything like that, But she just wanted to make sure that others understood the material like she did, others enjoyed the material like she did. Uyanga is the one who brought extra articles, made a game, she made it a better classroom environment for everyone.

Ашиглах Сурвалжууд:

Албан Ёсны Гарын Авлага

  • Common App Common App-ийн тодорхойлох захидлын тухай албан ёсны мэдээлэл.

  • College Board Багшаас тодорхойлох захидал хүсэх тухай зөвлөгөө.

  • EducationUSA Тодорхойлох захидал авах тухай дэлгэрэнгүй гарын авлага.

Нэмэлт Сурвалжууд

  • IvyWise Тодорхойлох захидал авах зөвлөмж.

  • The Princeton Review Тодорхойлох захидлыг хэрхэн зөв хүсэх тухай зөвлөмж.

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?