Personal Statement Essay Masterclass - Хувийн Эссэ
Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Personal Statement-ийг Эзэмших ньЭнэхүү хичээлээр бид коллеж аппликэйшний хамгийн чухал "зүрх" гэгддэг Personal Statement-ийг үндсээр нь ойлгож, жишээн дээр ажиллах болно. Өөрийн үнэт зүйл, мөрөөдөл, хувь хүний онцлогийг илэрхийлэх энэхүү эссэг хэрхэн төгс бичих аргад суралцана.
Хичээлийн Агуулга
Personal Statement-ийн ач холбогдол: Эссэ нь яагаад чухал болох, түүгээр дамжуулан өөрийгөө хэрхэн таниулах талаар.
Эссэний бүтэц: Түүхээ хэрхэн зохион байгуулж, эхлэл, гол хэсэг, төгсгөлийг зөв бичих аргачлал.
Жишээ эссэний дүн шинжилгээ: Амжилттай бичигдсэн эссэний жишээнүүд дээр ажиллаж, давуу талыг нь олж харах.
Зөвлөмж: Хэрхэн өөрийн онцлогийг тодруулсан түүхээ сонгох, эссэ бичихэд гаргадаг нийтлэг алдаануудаас сэргийлэх.
Мөнхзул багшийн зөвлөгөө:
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Хөгжилтэй, сонирхолтой түүхээ эргэн санах
Сурагч нар өөрсдийнхөө талаарх түүхийг тэр бүр санаад байдаггүй. Тиймээс эцэг эхчүүд та хүүхдийнхээ бага насны түүхийг эргэн санахад нь туслаарай. Энэ нь эсээг уншиж буй элсэлтийн ажилтанд гүн сэтгэгдэл үлдээх боломжтой юм. Энд нэгэн жишээ дурдъя.
“Шоргоолж идэгч” хүүхэд: Миний сурагчийн нэг нь шоргоолж идэгч амьтан хэлээ ашиглан хооллодог гэдгийг хараад, далайд очин элсэн дээрх нүх рүү хэлээ хийж үзжээ. Энэ түүх нь түүнийг хэр бүтээлч, асуудлыг шийдвэрлэхэд туршилт хийдэг зан чанартай болохыг сайн харуулсан гэж бодож байна.
“Кимчи”: Бага байхдаа гэрийнхээ цагаан ханан дээр кимчиг зураг шиг нааж, том асуудал үүсгэсэн нэгэн сурагч байдаг. Энэ түүх нь түүнийг урлаг, соёлд өвөрмөц өнцгөөс ханддаг, онцгой нэгэн болохыг харуулна.
Иймэрхүү түүхүүд нь сурлага, шагналын тухай энгийн мэдээллээс хамаагүй илүү үнэ цэнтэй байдаг. Учир нь эдгээр нь тухайн оюутныг бүхэлд нь тодорхойлж чаддаг.
Энгийн боловч чухал ур чадварыг олж харах
Заримдаа эцэг эхчүүд л хүүхдийнхээ далд авьяас, онцлогийг мэдэх боломжтой байдаг. Жишээлбэл, дүүгээ сайн асран халамжилдаг, нарийн зүйлсийг ажигладаг, эсвэл хөгшин хүмүүст туслахдаа уйгагүй байдаг гэх мэт. Эдгээр нь тэр бүр өргөдөлд бичигддэггүй ч, тухайн оюутны зан чанарыг илтгэх чухал үзүүлэлт болдог.
Эсээгээ яаж бичих хэрэгтэй вэ?
Personal Statement:
Өөрийн хувийн түүхийг өгүүлэх нь
Personal Statement бол таны өргөдлийн хамгийн чухал хэсэг бөгөөд Common App-ээр дамжуулан элсэлт авдаг бүх их сургуульд илгээгддэг. Энэ нь таныг хэн бэ гэдгийг харуулах 650 үгтэй боломж юм. Гол зорилго нь таны хийсэн хамгийн шилдэг зүйлийг бичих биш, харин таныг хэн гэдгийг тодорхойлсон, бусдаас ялгарах онцгой түүхийг өгүүлэх юм.
Нэг сэдэв дээр төвлөр: Олон зүйлийг багтаах гэж оролдох хэрэггүй. Нэг л сэдвийг сонгон, түүнийг гүнзгийрүүлэн бичээрэй. Жишээ нь, нэгэн оюутан гэр бүлийнхэнтэйгээ шүүсний шингэний талаар маргалддаг байсан түүхээ бичиж, үүгээрээ өөрийн зан чанар, гэр бүлийн харилцаагаа харуулсан байдаг. Энэ нь жижиг мэт боловч маш хүчирхэг түүх болно.
Чин сэтгэлийн өнгө аяс: Таны эессэний өнгө аяс (tone) нь таны жинхэнэ дуу хоолойг илэрхийлэх ёстой. Хэт албан ёсны эсвэл хүн болгоны бичдэг хэв маягийг дуурайх хэрэггүй. Уншихад хялбар, ойлгомжтой байх нь чухал.
Эхлэлийн хэсэг (Hook): Элсэлтийн ажилтнууд маш олон эсээ уншдаг тул эхний хэдхэн өгүүлбэрээрээ тэдний анхаарлыг татах нь маш чухал. Манай сурагч дундаас "I'm an addict" гэсэн өгүүлбэрээр эхэлсэн эсээ хэрхэн сонирхол татаж байсныг одоо ч хүртэл мартдаггүй.
Эсээний сэдэв (Prompt): Юу бичихээ мэдэхгүй байвал, эхлээд өөрийн түүхээ бодож олоод, дараа нь түүндээ тохирох сэдвийг сонгоорой. Хэрэв таны түүх аль ч сэдэвтэй тохирохгүй бол "Tell us about a topic, idea, or concept you find so engaging..." гэсэн чөлөөт сэдвийг сонгож болно.
Supplemental Essays:
Тодорхой асуултуудад хариулах нь
Supplemental Essay нь их сургуулиудад тусгайлан зориулж бичдэг нэмэлт эсээ юм. Personal Statement-ээс ялгаатай нь энэ нь илүү тодорхой, богино хэмжээтэй байдаг.
Хувийн зан чанараа илүү тодорхой харуулах: Ихэвчлэн "Таны манлайлах ур чадвар ямар вэ?", "Таны тулгарсан бэрхшээл юу вэ?", "Яагаад манай сургуулийг сонгосон бэ?" гэх мэт асуултуудад хариулдаг.
Тодорхой мэдээлэл өгөх: Энэ хэсэгт та өөрийн хийсэн үйл ажиллагаа, амжилтуудаа илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой. Жишээ нь, яагаад тухайн их сургуулийг сонгосон тухайгаа бичихдээ тухайн сургуулийн онцлог, соёл, сонирхсон клуб, салбарыг нь дурдаж, өөрийгөө хэрхэн хувь нэмэр оруулж чадахаа тодорхой бичих нь чухал.
Судалгаа хийх: "Яагаад манай сургуулийг сонгосон бэ?" гэсэн асуултад хариулахын тулд та заавал тухайн сургуулийн талаар гүнзгий судалгаа хийх шаардлагатай.
Тэгвэл сурагч нарын зайлсхийх зүйлс юу вэ?
Зөвхөн давуу талыг жагсаахаас зайлсхийх
Зөвхөн сурлага, амжилт, шагналыг жагсаасан эсээ нь хүнийг уйтгартай болгодог. Энэ нь таныг хэн бэ гэдгийг харуулахгүй, харин зүгээр л таны хийсэн зүйлсийг жагсаасан “хуурай” бичиг болно.
Хэт олон хүнээс санал авахгүй байх
Эсээ нь таны хувийн дуу хоолойг илэрхийлэх ёстой. Хэт олон хүнээс санал асууж, зөвлөгөө авах нь таны эсээг чиглэлээ алдахад хүргэдэг. Эцэст нь энэ нь хэн нэгний биш, харин олон хүний санааг агуулсан эсээ болж хувирна.
Байнга засахгүй байх
Эсээг хэт олон удаа засах нь түүнийг улам бүр ойлгомжгүй, зорилгогүй болгодог. Эцэг эх, хүүхэд хоёр хамтдаа сэтгэл хангалуун байвал, тэр чигт нь үлдээх нь зөв. Энэ нь хоол хийхтэй адил. Хэт их амт оруулах нь хоолны амтыг алдагдуулдаг.
Хамгийн сайн эсээ бол таныг хэн бэ гэдгийг чин сэтгэлээсээ, өвөрмөцөөр харуулсан эсээ юм. Эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ хамтдаа ярилцаж, тэдний нуугдмал түүхийг олж, эсээгээ улам чанартай болгоорой. Personal Statement-д таны хувийн, дотоод ертөнцийг харуулах ёстой бол Supplemental Essay-д таны хийсэн зүйлс, үйл ажиллагааг тодорхой тайлбарладаг. Зуны амралтын үеийг ашиглан эсээгээ аль болох эртнээс бичиж эхлээрэй. Ингэснээр хичээл эхлэх үед танд цаг хугацааны хувьд дарамт үүсэхгүй. Амжилт хүсье!
Ашиглах Сурвалжууд:
Албан Ёсны Гарын Авлага
Common App Common App-ийн хувийн эссэний тухай албан ёсны мэдээлэл болон удирдамж.
College Board Коллежийн эссэ бичих тухай зөвлөгөө, гарын авлага.
UC Personal Insight Questions Калифорнийн Их Сургуулийн хувийн ойлголтыг тодорхойлох асуултууд.
Нэмэлт Сурвалжууд
Purdue OWL Personal Statement бичих тухай дэлгэрэнгүй гарын авлага.
EducationUSA Эссэ, Personal Statement бичих тухай зөвлөмж.