Honors - Шагнал, өргөмжлөл
Цэнгэл Цэгц
Korea University-д Өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг. SAT Математикт 800 оноо авч, улсын олимпиадад олон медал хүртэж байсан.
Honors-ийг Хэрхэн Үр Дүнтэй Бичих вэ?Энэхүү хичээлээр бид Honors буюу шагнал, өргөмжлөлийн хэсгийн ач холбогдол, түүнийг хэрхэн зөв бөглөх талаар тайлбарлана. Та энэхүү хичээлийг үзсэнээр өөрийн академик болон хичээлээс гадуурх амжилтаа өргөдөлдөө хамгийн үр дүнтэйгээр харуулах чадвартай болно.
Honors-ийн ач холбогдол: Элсэлтийн хороонд өөрийн амжилт, хүсэл тэмүүллийг хэрхэн илэрхийлэх талаар.
Common App-д бичих арга: Common App-ийн Honors хэсгийн шаардлага болон бөглөх аргачлал.
Жишээнүүд: Олимпиадын шагнал, улсын болон олон улсын уралдааны амжилтыг хэрхэн бичих тухай.
Зөвлөмж: Түгээмэл гаргадаг алдаануудаас сэргийлэх зөвлөгөө.
Мөнхзул багшийн зөвлөгөө:
Америкийн их дээд сургуулиудад элсэхэд академик амжилт буюу сурлагын үнэлгээ хамгийн чухал суурь болдог. Энэ нь зөвхөн хичээлийн амжилт төдийгүй, таны тууштай байдал, хичээл зүтгэлийг илтгэдэг юм. Доорх зөвлөгөө нь танд энэ талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно.
Академик амжилт бол хамгийн эхний шалгуур
Ихэнх өргөдөл гаргагчид хамгийн эхний шатандаа академик амжилт, үнэлгээгээрээ "шүүгддэг". Тиймээс GPA, SAT, AP, IB зэрэг үзүүлэлтүүд нь маш чухал бөгөөд энэ нь таныг дараагийн шатны шалгаруулалтад үлдэх эсэхийг тодорхойлно.
Их сургууль яагаад академик амжилтад анхаардаг вэ?
Их сургуулиуд таныг зөвхөн оноогоор үнэлдэггүй. Тэд дараах зүйлсийг хардаг.
Боловсролын байгууллага: Таны сурлага, чадвар нь тухайн сургуульд амжилттай суралцаж, төгсөх чадвартай эсэхийг харуулдаг.
Нэр хүнд, санхүүжилт: Их сургуулиуд нэр хүндээ өсгөх, санхүүжилт авахын тулд төгсөлтийн хувь өндөр байхыг чухалчилдаг. Сурлага сайтай оюутнууд энэ үзүүлэлтийг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үздэг.
Зөвхөн оноо биш, нөхцөл байдал ч чухал
Их сургуулиуд таныг тухайн сургууль болон орчинтой нь харьцуулж үнэлнэ. Жишээлбэл:
Хэрэв таны сургуульд ганцхан AP хичээл байдаг бөгөөд та түүнийг амжилттай судалсан бол энэ нь маш сайн үзүүлэлт.
Харин 20 AP хичээлтэй сургуульд сурдаг ч та ганцхан AP хичээл сонгон судалсан бол энэ нь сул тал болно.
Энэ нь таны байгаа орчиндоо боломжийг хэрхэн ашигласныг харуулах бөгөөд, зөвхөн онооноос гадна таны хичээл зүтгэлийг үнэлдэг.
Бусад чадвараар сул талаа нөхөх
Хэрэв таны академик үзүүлэлт дутагдалтай байвал, үүнийг бусад чадвар, үйл ажиллагаагаараа нөхөх боломжтой. Гэвч хэрэв академик амжилт чинь сул, мөн бусад үзүүлэлтүүд тань энэ сул талыг нөхөж чадахгүй бол таныг элсэлтийн шалгаруулалтаас хасах магадлал өндөр юм.
Дээрх мэдээлэл танд ойлгомжтой байсан гэдэгт найдаж байна.
Цэнгэл багшийн зөвлөгөө болон бидний гарын авлагыг ашиглан, ямар шагнал тань таныг хамгийн сайн илэрхийлэх болохыг тодорхойлж, амжилтаа хэрхэн үр дүнтэй бичихийг анхаарна уу.
honors тайлбарлах сайн болон муу жишээ:
Сайн жишээ | Муу жишээ |
Presidential Honors Award: Awarded to the top 1% of students in the graduating class of 500 for exceptional academic achievement and leadership in community service initiatives. | Honors in Chemistry: Successfully completed the Honors Chemistry course with a high grade. |
Honors-оо тайлбарлахдаа тухайн амжилт хэр өрсөлдөөнтэй орчинд, хэр их хүндрэл бэрхшээлийг даван туулж ирснийг тодотгох нь чухал.
Ашиглах Сурвалжууд:
Хүндэт Нийгэмлэг ба Хөтөлбөрүүд
National Honor Society Академик амжилт, манлайлал, үйлчилгээ зэрэгт тулгуурласан хүндэт нийгэмлэгийн талаарх мэдээлэл.
AP Capstone Diploma AP шалгалтууд дээр суурилсан дипломын хөтөлбөр.
IB Diploma Programme Олон улсын оюутнуудад зориулсан IB дипломын хөтөлбөр.
Албан Ёсны Гарын Авлага
EducationUSA Академик шагнал, өргөмжлөлөө хэрхэн өргөдөлдөө бичих тухай гарын авлага.
College Board Шагнал, амжилтаа хэрхэн тодорхойлж, ашиглах тухай зөвлөмж.