IVY League болон ТОП-20 их сургуулийн түүхэнд тавтай морилно уу
Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Дээд Боловсролын Үнэ Цэнэ: Яагаад Америкийг Сонгох Ёстой Вэ? Энэхүү хичээлээр бид боловсролыг хувь хүний хөгжил, урт хугацааны амжилтад нөлөөлөх амьдралын чухал хөрөнгө оруулалт хэмээн авч үзнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутнууд яагаад Америкийн их дээд сургуулиудыг сонгодог болохыг гүнзгийрүүлэн судлах болно.
Америкийн Коллежийн Систем: Ivy League болон Liberal Arts-ийн уламжлал, судалгааны нөөц, инновацийн орчныг танилцуулна.
Боловсролын Үр Өгөөж: Зөвхөн нэр хүндээс гадна боловсролын хөрөнгө оруулалт (ROI)-ын өгөөж болон ажил эрхлэлтийн боломжийг харьцуулан авч үзнэ.
Хөгжүүлэх Ур Чадварууд: Шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар, аливаа орчинд дасан зохицох чадвар зэрэг чухал ур чадварыг хэрхэн эзэмших тухай.
Монгол Сурагчдад зориулсан боломжууд: Америкийн боловсролын системд нэвтрэх анхны алхмууд болон цаашдын боломжуудын талаар ярилцана.