document.addEventListener("keydown", function (event){ if (event.ctrlKey){ event.preventDefault(); } if(event.keyCode == 123){ event.preventDefault(); } });

Standarized Testing

/

Duolingo шалгалт
HUR. Ed

Анхны Алхам Баг

Баербол Еербол

Duke Kunshan University-д Материал судлал болон Химийн чиглэлээр суралцдаг. SAT шалгалтад 1520 оноо авч, IELTS, Duolingo, SAT English зааж байсан туршлагатай.

Duolingo English Test-ийг Эзэмших ньЭнэхүү хичээлээр бид Duolingo English Test (DET)-ийн онцлог, шалгалтын бүтэц, үнэлгээ, мөн энэ шалгалтыг ямар тохиолдолд сонгох нь хамгийн оновчтойг тайлбарлана. 100% онлайн байдлаар өгөгддөг тул богино хугацаанд баталгаажсан үр дүн хэрэгтэй сурагчдад энэхүү шалгалт илүү тохиромжтой.

  • DET-ийн онцлог: Шалгалтын бүтэц, онооны систем, давуу болон сул талууд.

  • Бэлтгэл: Алдаа гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд, бэлтгэл хийх арга зүй.

  • Зөвлөгөө: Монгол сурагчдад зориулсан онцгой зөвлөгөө.

Мөнхзул багшийн зөвлөгөө:

Миний хувьд IELTS, TOEFL зэрэг хэлний шалгалтад удаан хугацаа зарцуулахын оронд Duolingo English Test-ийг өгөхийг сурагчдадаа зөвлөдөг. Их сургуульд элсэхэд хэлний түвшнээ батлахаас гадна өөрийгөө бүрэн харуулах, академик амжилтаа нотлох зэрэг олон зүйлс шаарддаг. Ийм үед Duolingo-г сонгосноор та бага төлбөрөөр илүү хялбар шалгалт өгч, үлдсэн цаг болон санхүүгээ бусад чухал зүйлстээ зарцуулах боломжтой. Энэ бол таныг элсэлтийн үйл явцад хэрхэн ухаалаг, үр дүнтэй хандах ёстойг харуулсан стратеги юм.

Дуолингогийн шалгалтад бэлдэхдээ Arno вэб хуудсыг ашиглахыг санал болгож байна(доор нэвтрэх хуудасыг үлдээсэн). Энэ нь таныг үр дүнтэй бэлтгэхэд туслах дараах давуу талуудыг агуулсан юм.

  • Бодит Speaking үнэлгээ: Arno-гийн Speaking хэсгийн үнэлгээний тогтолцоо нь жинхэнэ шалгалттай ижил байдаг тул таны практик шалгалтын дүн тогтмол байвал бодит шалгалт дээр ч ижил оноо авах магадлал өндөртэй.

  • Интерактив зөвлөгөө: "Try interactive feedback" хэсэгт таны хариултад ямар үг ашиглавал тохиромжтой талаар тайлбарладаг. Энэ нь таны үгийн санг сайжруулахад ихээхэн тус болно. Эндээс нэг нууцхан зөвлөгөө өгөхөд, та олон Google ID ашиглан энэхүү хэсгийг хязгааргүй ашиглаж болно.

  • Бусдын хариултаас суралцах: "Other people's answers" хэсгээс та бусдын хариултыг харж, сайн өгүүлбэр, үг хэллэгүүдийг тэмдэглэж авснаар ярианы илэрхийлэх сан тань дээшилнэ.

  • Үнэгүй mock test: Arno дээр та нэг үнэгүй mock test өгөх боломжтой. Энэ нь Duolingo-ийн mock test-тэй харьцуулахад танд дүн харуулдаг тул шалгалтаа өгөхөөс өмнө өөрийгөө үнэлэх маш сайн арга юм.

Эцсийн зөвлөгөө гэвэл таны mock test-ийн дундаж оноо нь таны шалгалтын бодит дүн байх магадлал өндөр тул аль болох олон mock test өгч өөрийгөө бэлдээрэй. Мөн танд дуолингогийн асуултын сан хэрэгтэй бол та энд дарж хараарай. Амжилт хүсье.

Дасан зохицох шалгалтын нууц (Adaptive Test System):

Энэ бол Дуолингогийн шалгалтын хамгийн чухал онцлог бөгөөд зөв хариулт өгөх тусам дараагийн асуулт улам хэцүү болж, харин буруу хариулт өгөхөд асуулт хялбар болдог. Өндөр оноо авахын тулд танд тулгарч буй хэцүү асуултуудад зөв хариулт өгөх нь хамгийн чухал. Хэрэв та маш хялбар асуултуудад хариулж байгаа бол таны оноо тогтмол, эсвэл доошилж байх магадлалтай.

  • Жижиг алдаа хийхээс бүү ай: Хэрэв та нэг хоёр асуултад буруу хариулбал сандрах хэрэггүй. Учир нь алдаа гаргахад систем асуултыг хялбаршуулдаг бөгөөд та дараагийн асуултад амжилттай хариулах боломжтой.

  • Хэцүү үгсийг сонгох: Read and Select хэсэг дээр, хэрэв таны оноо өндөр байвал хэцүү, ховор хэрэглэгддэг үгс гарч ирдэг. Хэрэв та эдгээр үгсийг таньж чадвал оноогоо нэмэгдүүлэх боломжтой.

Дотны зөвлөгөө болон Дуолингогийн шалгалтад өндөр оноо авсан хүмүүсийн нууцлаг, гүнзгий зөвлөгөөнүүдийг эндээс олж авах боломжтой.

Дасан зохицох шалгалтын нууц (Adaptive Test System):

Энэ бол Дуолингогийн шалгалтын хамгийн чухал онцлог бөгөөд зөв хариулт өгөх тусам дараагийн асуулт улам хэцүү болж, харин буруу хариулт өгөхөд асуулт хялбар болдог. Өндөр оноо авахын тулд танд тулгарч буй хэцүү асуултуудад зөв хариулт өгөх нь хамгийн чухал. Хэрэв та маш хялбар асуултуудад хариулж байгаа бол таны оноо тогтмол, эсвэл доошилж байх магадлалтай.

  • Жижиг алдаа хийхээс бүү ай: Хэрэв та нэг хоёр асуултад буруу хариулбал сандрах хэрэггүй. Учир нь алдаа гаргахад систем асуултыг хялбаршуулдаг бөгөөд та дараагийн асуултад амжилттай хариулах боломжтой.

  • Хэцүү үгсийг сонгох: Read and Select хэсэг дээр, хэрэв таны оноо өндөр байвал хэцүү, ховор хэрэглэгддэг үгс гарч ирдэг. Хэрэв та эдгээр үгсийг таньж чадвал оноогоо нэмэгдүүлэх боломжтой.

Бичих болон Ярих ур чадварыг дээшлүүлэх арга:

Дуолингогийн шалгалт нь таны үгсийн санг баяжуулах, өгүүлбэрийн бүтцийг сайжруулахыг үнэлдэг.

  • Үгийн баялаг: Энгийн үгсийг (жишээ нь, "very", "a lot") оронд илүү нарийн үгс (жишээ нь, "immensely", "immeasurably") ашиглах нь таны оноог нэмэгдүүлдэг. Гэхдээ зөвхөн утга санаанд нь тохирох үгийг ашиглах нь чухал.

  • Бүтэн хугацааг ашиглах: Бичих болон ярих даалгаврууд дээр цагаа бүрэн ашиглах нь чухал. Хэдий олон үг бичиж, удаан ярих тусам таныг илүү сайн гэж үнэлдэг. Жишээлбэл, 50 үг бичих даалгавар дээр 80-100 үг бичихийг хичээгээрэй. Ярих хэсэгт ч мөн адил, зогсолгүй, саатлаагүй ярих нь оноонд эерэгээр нөлөөлдөг.

  • Зөвхөн гол зүйлээ ярь: Ярих хэсэг дээр саадтай, эсвэл ярих зүйлгүй бол ямар нэгэн зүйл нэмж хэлэхийн оронд, өмнөх ярьсан зүйлээ өөр үгээр дахин хэлэх нь зогсохоос хамаагүй дээр.

Тусгай зөвлөмжүүд:

  • Түлхүүр үгсийг тодруулах: Interactive Reading хэсэгт асуултад хариулахдаа зөвхөн хэрэгцээтэй үгийг тодруул. Жишээ нь, асуулт нь хугацаа асуусан бол зөвхөн цаг хугацааг заасан үгсийг тодруулаарай. Үүнийг зөв хийвэл дараагийн асуултууд танд илүү ойлгомжтой болж ирдэг.

  • Программ унтраах: Шалгалтын үед компьютерын ард ажиллаж буй бүх программыг (Grammarly, Zoom, Microsoft Teams г.м.) унтраах нь шалгалтын үр дүнгээ алдахаас сэргийлдэг. Зарим тохиолдолд ийм программаас болж шалгалтыг хүчингүй болгосон тохиолдол байдаг.

  • Камерын гэрэлтүүлэг: Хэрэв та нүдний шилтэй бол гэрлээ тохируулан, шилэн дээр гэрэл ойлгохгүйгээр байрлуулснаар шалгалт авах хүмүүс таныг хянах боломжтой болно.

  • Ярианы бэлтгэл: Шалгалтад бэлдэхдээ өөртөө чангаар ярих, тэмдэглэл хөтлөх, дууны бичлэг хийх зэрэг дасгалуудыг байнга хийх нь маш үр дүнтэй. Энэ нь таны ярианы хурд, дуудлага, өгүүлбэр бүтээх чадварыг сайжруулдаг.

  • Хуулбарлахгүй байх: Дуу болон бичгийн даалгавруудад урьдчилан бэлдсэн хариулт, цээжилсэн өгүүлбэр ашиглахыг Дуолингогийн систем маш амархан илрүүлдэг тул өөрийн үгээр, чөлөөтэй ярих нь хамгийн зөв.

Ашиглах Сурвалжууд:

  • Arno Duolingo-той адилхан шалгалтын асуултыг хязгааргүй бэлдэг боломжтой.

  • Duolingo English Test Duolingo-ийн албан ёсны сайт.

  • Duolingo Test - FAQ Шалгалтын тухай түгээмэл асуулт, хариултууд.

  • Duolingo Test - Test Prep Шалгалтад хэрхэн бэлдэх тухай зөвлөмжүүд.

  • EducationUSA Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын тухай ерөнхий мэдээлэл.

  • College Board Олон улсын оюутнуудад зориулсан англи хэлний шаардлагууд.

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?