document.addEventListener("keydown", function (event){ if (event.ctrlKey){ event.preventDefault(); } if(event.keyCode == 123){ event.preventDefault(); } });
Common App бөглөх бүрэн заавар
HUR. Ed

Анхны Алхам Баг

Анар Баттогтох

Cornell University-д Хөдөлмөр ба Үйлдвэрийн харилцаагаар суралцдаг. SAT-д 1490 оноо авч, GAP жилийн турш Монголдоо ХҮР-ийн багш, төгсөгчөөр ажилласан.

Common App-ийг Эзэмших ньЭнэхүү хичээлээр бид Америкийн 900 гаруй их сургуулийн нэгдсэн өргөдлийн систем болох Common Application-ийг хэрхэн зөв, алхам дараатайгаар бөглөх аргачлалыг заана. Энэ нь таныг олон сургуульд нэг дор өргөдлөө илгээх боломж олгох гол алхам юм.

  • Common App-ийн бүтэц: Хувийн мэдээлэл, дүн, эссэ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэг өргөдлийн хэсгүүдийн талаар.

  • Бөглөх аргачлал: Regular Decision, Early Decision зэрэг өөр өөр хугацаанд хэрхэн ашиглах тухай.

  • Зөвлөмж: Түгээмэл гаргадаг алдаануудаас хэрхэн сэргийлэх болон Common App-ийг стратегийн хувьд зөв ашиглах арга.

  1. Сургуулийн мэдээллээ оруулахдаа:

Common App-д сургууль болон академик мэдээллээ оруулна гэдэг нь тухайн сургууль, таны багш зөвлөх нар таны өргөдлийн мэдээллийг хянаж, баталгаажуулна гэсэн үг юм. Энэ нь таны элсэлтийн өргөдлийн чухал алхам бөгөөд дараах зөвлөгөөнүүдийг анхаарна уу.

  • Common App-н Education хэсэг: Энэ хэсэгт та өөрийн одоогийн болон өмнө нь суралцаж байсан ахлах сургуулиудын мэдээллийг оруулна.

  • Сургуулийн нэрийг хайх: Сургуулийнхаа нэрийг бүтнээр нь англиар бичиж хайгаарай. Хэрэв олдохгүй бол сургуулийн байршил, хот, улсын нэрийг давхар бичиж хайж болно.

  • Сургууль олдохгүй бол: Зарим сургууль Common App-ийн системд бүртгэлгүй байж болно. Хэрэв таны сургууль олдохгүй бол "I can't find my school" гэсэн товчийг дарж, сургуулийнхаа нэрийг гараар оруулж болно.

    1. Дүнгийн Хуулга (Transcript) Оруулах

      • Зөвлөхөөрөө дамжуулах: Таны дүнгийн хуулга, GPA болон бусад академик мэдээллийг ихэвчлэн сургуулийн зөвлөх эсвэл сургуулийн захиргаанаас шууд Common App-д оруулдаг.

      • "Recommenders and FERPA" хэсэг: Энэ хэсэгт та өөрийн зөвлөх болон багш нарынхаа мэйл хаягийг оруулснаар тэдэнд таны өргөдөлд хандах боломжийг нээж өгдөг. Зөвлөх тань таны дүнгийн хуулгыг upload хийх боломжтой болно.

      • Өөрөө оруулах: Зарим тохиолдолд та өөрөө дүнгийн хуулгаа оруулах шаардлагатай болдог. Ийм үед сургуулийн зөвлөхөөсөө дүнгийн хуулгын англи орчуулгыг авч, Common App-ийн зааврын дагуу PDF файлаар upload хийнэ.

    2. Анхаарах Зүйлс

      • Албан ёсны мэдээлэл: Common App-д зөвхөн албан ёсны, үнэн зөв мэдээллийг оруулна уу. Буруу мэдээлэл өгөх нь таны өргөдлийг цуцлахад хүргэдэг.

      • Цагийн хуваарь: Зөвлөх болон багш нартаа дүнгийн хуулга, зөвлөмж бичгүүдийг бэлдэх хангалттай хугацаа өгөөрэй.

      • Системийн хяналт: Таныг мэдээллээ оруулахад багш зөвлөх тань системийн алдаа болон бусад асуудлаас сэргийлж бүх мэдээллийг хянаж, баталгаажуулдаг.

  1. Хаягаа бичихдээ:

Монгол хаягийг англиар бичихдээ, олон улсын шуудангийн үйлчилгээнд ойлгомжтой, үнэн зөв байлгах нь чухал юм. Хотын нэр, Улсын нэрЯмагт хот болон улсын нэрийг англиар бичнэ:

  • Ulaanbaatar, Mongolia. Энэ нь олон улсын шуудангийн системд хамгийн чухал мэдээлэл юм. "Улаанбаатар" гэсэн монгол нэрийг ашиглах нь шуудангийн хүргэлтийг удаашруулах, эсвэл алдаа гарахад хүргэж болзошгүй. Дүүрэг, Хороо Монгол хаягт Дүүрэг (District) болон Хороо (Khoroo) гэсэн засаг захиргааны нэгжүүд ордог. Эдгээрийг шууд англиар орчуулахын оронд "District" болон "Khoroo" гэж бичих нь илүү тохиромжтой. Учир нь эдгээр нь албан ёсны хаягны нэг хэсэг бөгөөд орон нутгийн шуудангийн ажилтнуудад илүү танигдсан байдаг. Хэрэв та хүсвэл хаалтанд нь монгол нэрийг нь давхар бичиж болно.

    • Жишээ нь: Bayangol District, Khoroo 20. Шуудангийн дугаар. Шуудангийн дугаар нь шуудангийн хүргэлтийн эцсийн шатанд маш чухал байдаг. Улаанбаатар хотын дүүрэг бүр өөрийн гэсэн шуудангийн дугаартай байдаг (жишээ нь, Баянгол дүүрэг 16063). Та энэхүү мэдээллийг "ZIPCODE"-с хайх боломжтой(доор орох холбоосын үлдээсэн). Зөв шуудангийн дугаарыг бичих нь илгээмжийг үр ашигтай ангилж, зөв шуудангийн газарт хүргэхэд тусална. Хэрэв та шуудангийн дугаараа мэдэхгүй бол тухайн дүүргийнхээ шуудангийн дугаарыг интернэтээс хайж олох боломжтой.

Мөнхзул багшийн зөвлөмж:

Дараах таван зөвлөгөө нь Common Application-д өргөдөл гаргахад түгээмэл гаргадаг алдаанаас зайлсхийхэд танд тусална.

1. Цагийн хуваарьтаа хязгаарлагдах хэрэггүй.

  • Common App-ийн хугацаа тухайн их сургуулийн цагийн бүсээр биш, таны амьдарч буй цагийн бүсээр тооцогддог. Тиймээс хэрэв та хугацаанаас хоцорч байгаа бол VPN ашиглан өөр цагийн бүс рүү шилжих боломжтой. Гэвч энэ нь зөвхөн "яаралтай үед" ашиглах арга бөгөөд хугацааг тулгаж өргөдлөө бэлтгэх нь буруу юм.

2. Нэмэлт эссэ(supplemental essays)-г орхигдуулж болохгүй.

  • Personal statement буюу хувийн тодорхойлолт эссэ нь нүдэнд ил харагддаг ч, сургууль тус бүрийн нэмэлт эссэнүүд өөр хэсэгт нуугдаж байх магадлалтай. Өргөдлөө бөглөж эхлэхийн өмнө бүх эссэгээ олж, жагсаалт гаргах нь чухал.

3. Хүнээр хянуулахгүйгээр илгээж болохгүй.

  • Өргөдлөө илгээхээс өмнө гэр бүл, найз нөхөд гэх мэт ойр дотны хүмүүсээрээ заавал хянуулаарай. Олон сурагч нэг эссэгээ хэд хэдэн сургуульд ашиглахдаа сургуулийн нэрийг солихоо мартсанаас болж элсэлтийн шалгаруулалтаас хасагддаг. Иймэрхүү жижиг алдаа нь таныг анхаарал болгоомжгүй, тухайн сургуульд хамаагүй ханддаг гэсэн сэтгэгдэл төрүүлэх аюултай.

4. Өргөдлийн систем дээр шууд бичиж болохгүй.

  • Эссэ болон бусад текстийг шууд Common App дээр бичиж, засаж залруулах нь сайн арга биш. Формат эвдрэх, үсэг солигдох зэрэг эрсдэлээс зайлсхийхийн тулд эхлээд Word эсвэл Google Doc дээр бичиж, хянаж дууссаны дараа хуулж оруулаарай. Мөн илгээхээсээ өмнө PDF хувилбарыг нь уншиж шалгахаа мартуузай.

5. Энгийн сэдэв сонгохоос зайлсхий.

  • Энгийн эссэ (cliched topic)-г олон сурагчид бичдэг. Хэдийгээр таны түүх үнэн боловч өөр олон хүн ижил төрлийн түүх бичдэг учраас элсэлтийн ажилтан таны түүхийг сонирхолтой гэж үзэхгүй байх магадлалтай. Тиймээс та өөрийгөө бусдаас ялгаруулах, өвөрмөц түүхийг бичих ёстой.

Мөн Common App-ийн өргөдөл гаргахад танд туслах чухал зөвлөгөөнүүдийг доор хүргэж байна.

1. Судалгаа болон Шалгалтын Оноог Удирдах

  • SAT/ACT-ээс AP-ийн оноо илүү чухал: Test-Optional (шалгалтын оноо оруулах нь сонголттой) бодлого түгээмэл болсон тул SAT/ACT-ийн ач холбогдол буурсан. Харин түүний оронд хүнд хэцүү AP хичээлүүдийг сонгон судалж, өндөр оноо авах нь илүү чухал юм.

  • AP-ийн онооны стандарт: AP-ийн 5 оноо өндрөөр үнэлэгддэг ч, 3 оноог ихэнх их сургуулиуд кредит оноо болгон хүлээн зөвшөөрдөггүй тул өргөдөлдөө оруулахгүй байх нь илүү ашигтай байж болно.

  • GPA болон хүнд хичээлүүд: Өндөр GPA-г хадгалахын зэрэгцээ AP, Honors зэрэг хүнд хичээлүүдийг сонгон судлах нь таныг академик хувьд хөгжихөд бэлэн гэдгийг харуулна.

2. Үйл ажиллагааны жагсаалт (Activity List) бэлтгэх арга

  • 150 тэмдэгтийн хүрээнд товчлох: Үйл ажиллагааны жагсаалтын тайлбарыг 150 тэмдэгт (зайг оруулан) дотор товч бөгөөд утга төгөлдөр болгон бичих ёстой. Энэ нь таны гүйцэтгэсэн үүрэг, хариуцлага, болон хүрсэн амжилтыг тодорхой илэрхийлэхэд тустай.

  • Үйлдэл заасан үгс (Action Verb) болон тоон үзүүлэлт: "Managed", "Founded," "Spearheaded" зэрэг үйлдэл заасан үгсээр эхлүүлж, оролцсон хүний тоо, цуглуулсан хандив, шагнал хүртсэн удаа гэх мэт тодорхой тоо баримтыг оруулснаар таны нөлөөллийг харуулах боломжтой.

  • Энгийн зүйлсийг бичихээс зайлсхийх: "Долоо хоног бүр уулзалт төлөвлөсөн," "тэмцээнд оролцсон" гэх мэт илт ойлгомжтой тайлбарууд нь зай үрсэн хэрэг болно. Харин уулзалтаар юу хийсэн, тэмцээнд оролцохын тулд ямар онцгой хүчин чармайлт гаргасан тухайгаа бичээрэй.

  • Дарааллыг зөв тогтоох: Үйл ажиллагаагаа дараах дарааллаар байрлуулах нь илүү үр дүнтэй.

    1. Манлайлах үүрэг: (Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч гэх мэт)

    2. Мэргэжилтэй холбоотой үйл ажиллагаа: (Жишээлбэл, дата сайнсын мэргэжлээр сурахыг хүсвэл кодинг, судалгааны ажил)

    3. Тогтвортой байдлыг харуулсан үйл ажиллагаа: (Урт хугацаанд тогтмол хийсэн үйл ажиллагаа)

3. Нэмэлт мэдээлэл (Additional Information) хэсгийг ашиглах

  • Нэмэлт тайлбар: Энэ хэсгийг үйл ажиллагааны жагсаалтад багтааж чадаагүй чухал үйл ажиллагаа эсвэл GPA буурсан зэрэг онцгой нөхцөл байдлыг тайлбарлахад ашиглаарай.

  • Товч бөгөөд ойлгомжтой: Шаардлагагүй болон өргөдөлдөө аль хэдийнээ оруулсан мэдээллээ дахин давтах хэрэггүй. Элсэлтийн ажилтан үүнийг цаг үрсэн хэрэг гэж үзэх магадлалтай бөгөөд ихээхэн тохиолдолд дургүй байдаг.

4. Эссэ болон өөрийгөө илэрхийлэх

  • Төлөвшил ба хувийн онцлог: Эссэ бол таны хувийн зан чанар, гүн ухаан, төлөвшлийг харуулах хамгийн чухал хэсэг юм. Ялангуяа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэж хичээсэн, бэрхшээлийг давсан туршлагаа үнэн сэтгэлээсээ бичих нь үр дүнтэй.

  • Энгийн сэдвээс зайлсхий: SAT-ийн оноогоо өсгөхийн тулд хичээсэн эсвэл соёлын ялгаатай байдалд дассан тухай яриа нь олон хүнд байдаг тул таныг бусдаас онцгой харагдуулахгүй. Харин өөрийнхөө өвөрмөц онцлог, үзэл бодлыг харуулах нь чухал.

5. Ерөнхий үнэлгээний түвшинг ойлгох

  • 3 үнэлгээний бүрэлдэхүүн: Их сургуулиуд өргөдөл гаргагчийг академик, сургуулийн гадуурх үйл ажиллагаа (Extracurriculars), болон хувийн зан чанар (Personal) гэсэн гурван чиглэлээр үнэлдэг.

  • 2 болон түүнээс дээш үнэлгээг зорих: Топ зэрэглэлийн их сургуулиудад элсэхийн тулд бүх чиглэлээр дор хаяж 2 болон түүнээс дээш үнэлгээ авахыг зорь. 3-р үнэлгээ нь дундаж түвшин гэж тооцогдох тул өрсөлдөх чадвар багатай.

  • 1-р үнэлгээний ач холбогдол: Харвард, Принстон, MIT зэрэг элсэлтийн хувь 5%-иас бага их сургуулиудад орохыг хүсвэл, ядаж нэг чиглэлээр 1-р үнэлгээ авах нь таны элсэх боломжийг эрс нэмэгдүүлнэ.

Ашиглах Сурвалжууд:

Нэмэлт Сурвалжууд

  • EducationUSA Common App-ийг бөглөх тухай дэлгэрэнгүй тайлбар.

  • YouTube Common App-ийг бөглөх тухай зааварчилгаа бүхий видео хичээлүүд.

  • ZIPCODE Монгол шуудангын нэгдсэн код

  • EMongolia Эцэг эх, гэр бүлийн мэдээллээ pdf татаж авах боломжтой

  • School Code Search Tool Хэрэв та өөрийн сургуулийн мэдээллээ "Common App"-с олохгүй байвал тэ энэ веб хуудасаар орж сургуулиа хайх боломжтой

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?

Энэ хичээл танд хэр их таалагдсан бэ?