Америкийн их сургуулиудын статистик ба онцлог
Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Энэхүү хичээлээр бид Америкийн их, дээд сургуулиудын статистик үзүүлэлт, сургалтын чанар, өрсөлдөөний түвшин зэргийг хэрхэн зөв үнэлэхийг танд заана. Зөвхөн нэр хүндэд бус, бодит дата мэдээлэлд тулгуурлан сургуулиа сонгох чадвартай болоход энэхүү хичээл таны анхны алхам байх болно.
Үзэх сэдэв:
Их сургуулийн төрөл:
Том хотын сургууль болон либерал артс коллеж (Liberal Atrs College) кампусын ялгаа.Сургуулийн соёл:
Амьдралын зардал болон оюутны амьдралын онцлог.Гол үзүүлэлтүүд:
Acceptance rate, GPA/SAT оноо, ROI зэрэг статистик мэдээллийн утгыг зөв уншиж өөрт таарсан сургуулиа хайх мэдлэгтэй болох.Оюутан багшийн харьцаа:
Энэхүү үзүүлэлт нь хичээлийн чанарт хэрхэн нөлөөлдөг тухай сургуульд тэнцэж очсоны дараах таны амьдрал ямар байхтай холбоотой бодит дүрслэлтэй болох.
Сургуулийн дата цуглуулах нарийн зөвлөгөөг та Урьхан багшийн хичээлээс үзэх болно.
Цогтын зөвлөгөө:
Бидний ярилцсан сэдэв бол зөвхөн сургуульд тэнцэх тухай биш юм. Харин ирээдүйд ямар хүн болох вэ гэдэгт хариулт олох тухай юм. Сургууль болгоны төрөл өөр байдагтай адил танд таарах хүсэж буй орчин ч хүртэл өөр өөр байх болно. Оюутны амьдрал, мэргэжлийн дэмжлэг, төгсөгчдийн сүлжээ зэргийг сайтар судалж, өөрийн зорилгодоо нийцсэн сургуулийг сонгохыг зөвлөсөн. Яагаад гэвэл энэ шийдвэр таны амьдралын нэг хэсэг болж, таныг тодорхойлдог юм.
Мөнхзулын зөвлөгөө:
Бид тэгвэл өөрт таарсан сургуулийн мэдээллээ хайж сургуультайгаа танилцахын тулд ямар дата цуглуулах ёстой вэ? Дээд сургуулийн бидний очихыг хүсэж буй мөрөөдлийн цогц хэлбэр гэдэг өнцгөөс нь биш байгуулга гэдэг өнцгөөр харж дээд сургууль бүр ямар сурагчийг жил бүр авах хүсэлтэй эсэхийг ойлгох нь таны өргөдлийн явцад маш их туслах болно. Гадаад сурагч нарын жил бүрийн тэмцэлтийн(энэ дээр дарж харна уу) дата нь бид цуглуулах хэрэгтэй байдаг. "Тэмцэлтийн хувь" хэмээн та бүхний интернэтээс хайдаг дата нь яаг таны тэнцэж орох хувийг илтгэдэггүй тул зөв дата анхнаас нь цуглуулах нь зүйтэй. Үүнээс гадна өөрийн очихыг хүсэж буй сургуулийн веб хуудас руу орж үзэх нь чухал. Танд өөрийн нандин мэдээллийн нэг болох "Harvard дээд сургуулийн хүсэж буй сурагчийн чанар", "MIT дээд сургуулийн хүсэж буй сурагчийн чанар"-г тайлбарлаж бичсэн веб хуудсыг хуваалцъя.
Аливаа их сургуулийн элсэлтийн ажилтнууд оюутныг сонгохдоо зөвхөн сурлагын дүнгээс гадна тухайн хүний хувийн чанар-ыг чухалчилдаг. Энэ нь "бүх талыг хамарсан үнэлгээ" буюу holistic review гэж нэрлэгддэг арга юм.
Бүх талыг хамарсан үнэлгээ (Holistic Review)
Зорилго: Зөвхөн сурлагын өндөр амжилттай оюутан сонгох бус, нийгэмд хувь нэмэр оруулах боломжтой, олон талын авьяас чадвартай, өвөрмөц хувь хүн бүхий нийгэмлэгийг бүрдүүлэх.
Хувийн чанарыг үнэлэх нь: Энэхүү үнэлгээ нь хувийн ёс зүйтэй (эмпати, даруу байдал, үнэнч шударга байдал) болон гүйцэтгэлд суурилсан (тууштай байдал, багаар ажиллах чадвар, хариуцлагатай байдал) хувийн шинж чанаруудыг хамардаг.
Түүх: АНУ-ын их сургуулиудад, ялангуяа Ази оюутнууд зөвхөн сурлагын дүнгээрээ ялгарч чаддаггүй тул "holistic" үнэлгээний ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Оюутны гадаад үйл ажиллагаа, эссэ, ярилцлага зэрэг нь тухайн оюутныг танихад тусалдаг.
Ихээхэн сурагч нар онцгой байх гэж хичээдэг гэвч элсэлтийн үйл явц нь онцгой байдлаас тэс ондоо юм. Түгээмэл буруу ойлголтын нэг нь "Personality" "Character" хоёрыг андуурах тал байдаг. Тэгвэл элсэлтийн үнэлгээний гол хүчин зүйлс буюу "Character" гаргах гэж юу юм бэ?
Элсэлтийн ажилтнууд дараах хүчин зүйлсийг хамгийн чухалчилж үздэг:
Сурлагын чанар (Grades): Сурагчийн сурлагын дүн, шалгалтын оноо зэрэг.
Эерэг хувийн шинж чанар (Positive Character Attributes): Энэ нь дээр дурдсан хувийн чанаруудыг илэрхийлдэг.
Зөвлөхөөс болон багшаас ирсэн тодорхойлох захидал: Энэ нь оюутныг гадны нүдээр үнэлэх боломжийг олгодог.
Сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа (Extracurricular Activities): Оюутны сонирхол, манлайлах чадвар, нийгэмд оруулсан хувь нэмрийг харуулдаг.
Эссэ болон хувийн түүх: Тухайн оюутныг өөрийгөө илэрхийлэх боломж олгодог.
Үүнтэй холбоотой сургуулийн судалгааг та эндээс унших боломжтой.
Ашиглах Сурвалжууд:
Та дата зөв цуглуулж хайсанаар элсэлтийн шийдвэрээ зөв гаргаж, ирээдүйн сургуульдаа амжилттай дасан зохицох суурийг энэхүү хичээлээс тавих болно.